Мод битгий тариач ээ..
5 сард ботаникийн хүрээлэнд мод тарьж байхдаа нэгэн танил маань “Мод битгий тариач ээ” гэсэн нэртэй нийтлэл уншсан уу? гэж асуухад үгүй гэж хэлэн сонирхоод лавлаад асуухад Модыг нэг л удаа тарьчихаад эргэж ирдэггүй, зуны турш усалдаггүй, мод тарьж байгаагаар сонин, сэтгүүл, зурагтаар гардаг хүмүүст зориулсан нийтлэл гэж хэлсэн. Энэ нийтлэлийг уншиж үзье гээд нэтээс хайтал ямар ч илрэц олдсонгүй. Тэгээд өөрийнхөө бодлоор бичихээр шийдэв.
Сүүлийн үед хүмүүс бидний ярьдгаар шоу буюу худлаа мод тарьсан дүр үзүүлж байгаа нь ихэссээр байгаа. Нэгэн жишээ татвал бид нарын тарьдаг газруудад том том жип хөлөглөсөн дарга нар ирээд худлаа ТВ-р мод тарьж байгаа дүр үзүүлээд буцаад явах нь харагдаж буй. Мөн Мод тарих үндэсний өдөр гэж олон хүмүүс мод тариад л орхидог болсон. Энэ хүмүүсийн мод тарих нь зөв. Гэхдээ эргээд тэрхүү моднуудаа арчилдаг байх хэрэгтэй.
Яаж арчлах вэ гэхээр тухайн байгууллагууд өөрийн байрны гадаа НОГООН ОРЧИН-г бий болгож тэрийгээ өөрсдөө хариуцдаг байх хэрэгтэй. Хэрвээ тухайн байгууллага тэрхүү модыг үхүүлээд ногоон орчинг бий болгож чадаагүй бол торгох. Торгосон мөнгийг тухайн байгууллагын ногоон орчныг бий болгоход зарцуулах. Торгуулийн хэмжээ нь өндөр байх хэрэгтэй. Илүү гарсан мөнгөөр нь хотоор нэг шороо болсон газруудыг нөхөн сэргээх.
Мөн мод тарихдаа уулнаас мод сугалж суулгах биш харин өөрсдөө тарих хэрэгтэй. Та нар санаж байгаа бол Гандангийн тэнд хэдэн гацуур уулнаас авчирч тарьсан. Одоо очоод харвал цөөхөн л мод амьд үлдсэн байгаа. Нэг талаараа санаа нь зөв ч тэд буруу зүйл хийж байна. Уулны хөрс, хотын хөрс 2 бол өөр. Тэгээд тэр мод нь амьдрах ямар ч боломжгүй болж үхэж байгаа юм. Хэрвээ тэгж мод СУУЛГАХ гэж байгаа бол илүү их АРЧИЛАХ ёстой. Арчлахгүй зүгээр суулгаад орхичихдог. Тарьсан ч юм байхгүй, ургуулсан ч юм байхгүй.
Иймд та модыг тарьвал тарьсан шиг тарьж, өндөр илүү олон жилийн настай болтол нь арчилаж ургуулаарай гэж би хүсэж байна. Ингээд нийслэл хотоо Ногоон болгохын төлөө хамтдаа хичээе.
http://enhmandah.blogmn.net
URL: