“Бодитой баримттай асуудал байхад даваа наймаалцаж болохгүй”

9471e298e0d691e6big

УИХ-ын чуулганы хуралдаанаар Биеийн тамир спортын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тодруулга авсан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Сургуулийн спорт заалыг байнга нээлттэй болгох асуудлыг хуульчилж өгөхгүй бол зуны амралт эхлэхээр хаачихдаг. Улсын хэмжээнд нийт 700 гаруй сургууль бий, бүгд спорт заалтай учраас хүүхэд ороод биеийн тамираар хичээллэх боломжийг олгох ёстой. Нийтийн биеийн тамирт дуртай болгох нь спорт заалтай холбоотой. Тодорхой цагт нь зардлаа олоод авдаг, хүүхдүүд үнэгүй бэлтгэл хийх боломжоор хангаж өгөх асуудлыг хуульчилж өг.  Маш бага зардал гарна. Үүнийг шийдээд явах бололцоотой”

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр: Сургуулийн биеийн тамир спорт заалыг суралцагчиддаа төлбөртэй ашиглуулахыг хориглож байгаа. Байнга нээлттэй байлгах асуудлыг ул суурьтай авч үзэх ёстой. Сургуулиуд нэг хүүхдийн хувьсах зардлаар санхүүжилт авдаг. Зуны хугацаанд хувьсах зардал олгогдохгүй учраас тусгайлан авч үзэх хэрэгтэй.

 70 000 гаруй багшийн асуудлыг битгий ингэж улстөржүүлээч

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Сумын наадамд түрүүлэхэд 5, аймгийн наадамд түрүүлэхэд 50, улсын наадам 500 сая гээд үндэсний бөхөд дархан аварга болтлоо байсан хүн хэлж байна. Хууль бус ажиллагаа хийсээр байгааг мэдсээр байж арга хэмжээ авдаггүй, хариуцлага тооцож байгаа эсэх нь тодорхойгүй явсаар ирсэн. Бүхэл бүтэн авлигын асуудал яригдаж байна. Бодитой баримттай асуудал байхад даваа наймаалцаж болохгүй гэдэг заалтаар энэ асуудлыг аргалаад өнгөрөх нь. 50 сая, 500 сая авлига биш үү, ард түмнээ басамжилж байгаа хэрэг биш үү. Энэ авлига яагаад хуульд даваа наймаалцах асуудал болдог юм. Үүнийг авлигын хуулиар зохицуулах шаардлагатай. Амжилт гаргаж байгаа спортыг дэмжье, энэ чиглэлээр давуу байдал үүсгэснийг дэмжиж байна. Хууль хэрэгжиж эхлэхэд 300-400 хүний орон тоо нэмэх асуудалд анхаарах ёстой.  Өнгөрсөн хугацаанд төрийн алба 30 мянга шахам хүн нэмэгдсэн, дахиад 300-400 хүнээр нэмэх асуудлыг эргэж харах ёстой.

Гишүүд ийн асуулт тодруулга авсны дараа хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж, хуулийг баталлаа.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр байсан ч АН-ын бүлгийн завсарлагын хугацаа дуусаагүй аж. УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нарын санаачилсан Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг зургаадугаар сарын 15-нд УИХ-д өргөн мэдүүлсэн.  Хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны  байнгын хорооны  хуралдаанаар хэлэлцэх үед  АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. УИХ-ын хаврын чуулган өнөөдөр хаалтаа хийх учир энэ хууль хэлэлцэгдэж амжихгүй аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учрал “АН-ын бүлэг Багшийн хөгжлийн хуулиар завсарлага авсан нь шууд улс төртэй холбоотой. Үүнийг улстөржүүлмээргүй байна. Гурван жилийн турш багш нарын дунд хэлэлцэгдсэн төсөл. Багш нарт буруу мэдээлэл өгөөд байгаад эмзэглэж байна. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд орхигдуулсан багшийн хөгжлийн асуудлыг өргөн барьсан. Багш нарын зургаан сарын тэтгэмжийн асуудлыг боловсролын хуулиас аваад Багшийн хөгжлийн хуулинд хийж өгвөл орон нутагт ажиллаж байгаа багш нараас гадна хотод ажиллаж байгаа багш нар дөрвөн сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах боломж нээгдэнэ. 70 000 гаруй багшийн асуудлыг битгий ингэж улстөржүүлээч” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих