Н.Дуламсүрэн: Манай улсад 13484 хятад иргэн ажиллаж, амьдарч байна

cf70d34076254ba54f24bc6f6744d3fa

Гадаадын иргэн, харьяатын газраас шалгалт хийж виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн гадаадын 30 орны 950 иргэнийг тогтоож, үүнээс 21 орны 261 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж бусад иргэдэд торгуулийн арга хэмжээ авчээ.

Албадан гаргагдсан гадаадын иргэдийн дийлэнх хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байна. Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Н. Дуламсүрэнтэй ярилцлаа.-21 ОРНЫ 261 ИРГЭНИЙГ АЛБАДАН ГАРГАСАН-

 

-Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа гадаад иргэдэд шалгалт хийсэн гэсэн. Ямар ямар зөрчил илэрсэн бэ?

-Тєрийн хяналт шалгалтын тухай хуулийг үндэслэн энэ оны зургадугаар сарын 15-27-ны өдрүүдэд байгууллагын даргын УБ 2017/07, УБ 2017/08 дугаарын удирдамжийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа гадаад иргэдэд хяналт шалгалт явуулсан. Уг шалгалт Монгол Улсын нутаг дэвсгэрт дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй гадаадын иргэд нь оршин суух зөвшөөрөл авсан аж ахуйн нэгждээ  хөдөлмөр эрхэлж байгаа эсэх, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр хөдөлмөр эрхэлж буй эсэх болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой байсан. Шалгалтаар нийслэлийн зургаан дүүрэг, Төв, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Ховд, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган зэрэг 16 аймагт нийтдээ 145 аж ахуйн нэгж, байгууллагад буй 18 улсын 2281 гадаадын иргэний баримт бичигт үзлэг шалгалт хийж, зөрчилтэй байж болзошгүй нийт 146 гадаадын иргэдийн баримт бичгийг түр хураан авсан.Үүнээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 25 иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж, биедээ паспорт баримт бичиггүй гадаадын хоёр улсын 81 иргэн, хаягийн бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн нэг улсын хоёр иргэн, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн нэг улсын 25 иргэнд, нийтдээ 108 гадаадын иргэнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу торгууль ногдуулсан байна.

-Албадан гаргасан 261 хүн ямар зөрчилтэй байсан бэ?

-2017 оны эхний хагас жилийн байдлаар иргэнээр 271 гадаадын иргэн, байгууллагаар 287 аж ахуйн нэгж, байгууллага /667 иргэн/, 11 уригч иргэн /12 иргэн/, нийт 950 гадаадын иргэнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, 283 сая 328 мянган төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.3, 37.1.6, 37.1.7, 37.1.8, 37.1.10, 37.1.11, 37.1.12 дахь заалтуудыг тус тус үндэслэн 21 орны 261 иргэнийг албадан гаргасан. Тодруулбал оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн 104, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн 86, визийн хугацаа хэтрүүлсэн 52 иргэн, бусад зөрчил гаргасны улмаас 19 иргэнийг албадан гаргасан.

-Манай улсад нийт зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй гадаад иргэд хэд бүртгэлтэй байдаг вэ?

-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол улсын хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гэж заасан. Монгол Улсын хүн амын тоонд /3`119`935/ харьцуулж үзвэл тус улсад нийт 93598 гадаадын иргэн хувийн хэргээр оршин суугч байж болох ба үүний дотор нэг улсын иргэн нэг хувь буюу 31199-аас илүүгүй байхаар тооцоо гарч байна.

2017 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад 116 орны 23185 иргэн хувийн хэргээр оршин сууж байгаа нь хүн амын 0.7 хувь, үүнээс нэг улсаас хамгийн олон нь БНХАУ-ын 13484 иргэн буюу 0.4 хувь байна.

БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны Койка байгууллагын буцалтгүй тусламжаар шинээр хийгдэж байгаа гадаадын иргэдийн мэдээллийн санд Монгол Улсад хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийн бүртгэлийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

-НАЙМАН УЛСЫН 25 ИРГЭН ХОРИХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН-

-Албадан гаргасан хүмүүс манай улсад юу хийж байсан бэ?

-Монгол Улсаас албадан гаргагдсан гадаадын иргэд нь оршин суух зөвшөөрлийнхөө хугацааг хэтрүүлэх, эрх бүхий байгууллагын зєвшєєрєлгүйгээр хєдєлмєр эрхлэх, ирсэн зорилгоосоо єєр үйл ажиллагаа явуулах, Монгол Улсад байх визийн хугацаагаа хэтрүүлэх зэргээр зєрчил гаргасан бєгєєд албадан гаргагдсан гадаадын иргэд нь ихэвчлэн хєдєлмєр эрхэлж байсан.

-Үлдсэн хүмүүст торгуулийн арга хэмжээ авсан гэсэн. Тэднийг албадан гаргах шаардлагагүй байсан гэсэн үг үү?

-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан 12 үндэслэл, мєн Засгийн газрын 2010 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-д заасны дагуу гадаадын иргэнийг Монгол Улсаас 1-10 жилийн хугацаагаар албадан гаргадаг. Дээрх хууль журамд заасан үндэслэлд хамаарахгүй гадаадын иргэнд дээр дурдсан хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг хянан шийдвэрлэдэг.

-Торгуулийн арга хэмжээ авсан хүмүүс дахин зөрчил гаргавал шууд албадан гаргах уу?

-Торгуулийн арга хэмжээ авагдсан гадаадын иргэн бүрийг шууд албадан гаргадаггүй.Дээр дурдсанчлан зөвхөн хуульд заасан үндэслэлээр л гадаадын иргэнийг албадан гаргадаг.

-Манай улсад байгаа эдгээр гадаад иргэн гэмт хэрэгт холбогдох тохиолдол хэр их байдаг вэ?

Манай улсад зорчиж буй гадаадын иргэд нь гэмт хэрэгт холбогдон хууль хяналтын байгууллагад шалгагдах тохиолдол багагүй байдаг. Энэ талаарх тоон мэдээлэл Цагдаагийн ерөнхий газраас сар бүр ирүүлдэг. Манай байгууллагад ирүүлсэн мэдээллээр 8 улсын 25 иргэн шүүхээр хорих ялаар шийтгүүлэн ялаа эдэлж байна.

-Тэд ихэвчлэн хаана яаж амьдардаг юм бол?

-Монгол Улсад орж ирсэн зорилгоосоо хамаараад янз бүрийн салбарт гадаадын иргэд ажиллаж, амьдарч байна. Ихэвчлэн барилга, уул уурхай, дэд бүтэц, авто засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагад хєдєлмєр эрхэлж, тухайн аж ахуйн нэгж байгууллагууд нь орон байраар хангадаг.

-Цаашид энэ мэт албадан гаргах ажиллагаа ямар үе шаттай үргэлжлэх вэ?

-Гадаадын иргэнийг албадан гаргах ажиллагаа бол манай байгууллагын хяналт шалгалтын чиг үүрэгт хамаарах байнгын үйл ажиллагаа учраас тасралтгүй хэрэгжээд л явна.

-30 орны иргэд байдаг гэсэн. Хэдэн орноос нь виз мэдүүлж орж ирдэг вэ?, хэд нь визгүй? Тухайлбал ямар улсаас?

-Энэ талаарх албан ёсны мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулах нь зүйтэй. 2017 оны хоёрдугаар сарын 14-ний байдлаар манай байгууллагад ирүүлсэн мэдээллээр энгийн зэргийн гадаад паспортаар гадаадын 23 орны иргэд, дипломат болон албан паспортаар гадаадын 32 орны иргэд 14-90 хүртэл хоногоор визгүй зорчдог.

immigration.gov.mn


URL:

Сэтгэгдэл бичих