Сэтгүүлчдийг Фүкүшима руу нэвтрэхийг зөвшөөрчээ

Японы Засгийн газар Фүкүшима атомын цахилгаан станц руу нэвтрэн орохыг сэтгүүлчдэд зөвшөөрчээ.

Өнгөрсөн гуравдугаар сард болсон цунамигаас хойш анх удаа ийм явдал болж байгаа юм. Хамгаалах хувцас өмссөн сэтгүүлчдийн баг гамшигт нэрвэгдсэн бүсэд зочилсны дараа “Ассошейтэд прэсс” агентлаг “Эвдэрч сүйдсэн цөмийн реакторын байгууламжууд, нурангид дарагдсан зүйлс одоо болтол хэвээр байна” хэмээн Фүкүшимагийн ойр орчмыг дүрслэн бичжээ.

Цунами болсны дараа Фүкүшимагийн цөмийн гурван реакторын үйл ажиллагаа доголдож, хөргөлтийн систем нь эвдэрсэн билээ.


URL:

Сэтгэгдэл бичих