Ц.Нямдорж Н.Энхбаярын хүүг хил дээр саатуулсан уу?

Өнгөрсөн долоо хоногт МАХН-ын дарга Н.Энхбаярын хүүг гадаадад явахаар олон улсын “Чингис хаан” нисэх онгоцны буудалд ирээд байхад нь хил гаргахгүй хэмээн саатуулжээ. Хүү нь болж байгаа үйл явдлыг аавдаа тэр даруй мэдэгдсэн аж. Улмаар Н.Энхбаяр онгоцны буудал дээр ирж хүүгээ аваад харьжээ. Ц.Нямдорж зөвхөн Н.Энхбаярыг мөрдөн шалгах талаар мэдэгдэж байсан ч түүний хүүг хил давуулахгүй хүмүүсийн нэрсийн жагсаалтад оруулчихсан байсан бололтой. Ойрын үед хэр баргийн хүнтэй зовлонгоо уриалагхан хуваалцах болсон Н.Энхбаяр “Хүүхдээр хүртэл оролдоод хэцүү юм” хэмээн ойрын хүрээний нэгэн хүндээ ярьсаныг эх сурвалж ийнхүү мэдээлсэн ч энэ явдал чухам хэдний өдөр болсон, Н.Энхбаярын чухам аль хүү нь хаашаа одох гэж байсныг тодорхой хэлсэнгүй.


URL:

Сэтгэгдэл бичих