Эр хүн гэдэг их тэнэг хэзээ ч үхэхгүй юм шиг амьдарна

1499145942_glaЭр хүн гэдэг их тэнэг амьтан. Хэзээ ч үхэхгүй юм шиг амьдарна. Айхаа мэдэхгүй, даарахаа мэдэхгүй, өвчин тусахаа ч мэдэхгүй. Түрүү булчирхайд асуудал гарахаас нааш эмнэлэгт очно гэж бараг л худлаа. Идэр залуу насандаа ай мөн хөөрүү. Эхнэрээсээ илүү сайныг олохгүй гэж мэдсээр байж эхнэрээсээ дор юмтай сээтгэнэнэ. Мессеж ээ  устгахгүй тэнэгтэж явж байгаад л эхнэрүүддээ алуулна даа. Хийсэн гэм нүгэл нь ойрхон доо  хөөрхий. Өтлөхгүй юм шиг явсаар тавь хүрээд өвгөн болохын цагт өнгөрсөнд хийсэн өчүүхэн алдаандаа хүлүүлж амьтан болно.
Хүүхнүүддээ хэлэхэд бид чинь тавин нас хүрээл бэлгийн чадвар доголдоод та нартай ахиад нэг эмэгтэй хүн амьдраад  л явчихдаг гэж байна.
Воршийлоовын мэргэн бууч, эсвэл Пушкаревагийн аав шиг цамцныхаа хүзүүний товчийг хүртэл товчлоод, өмдөө гэдсэн дээгүүрээ татчихсан амьтад л явна шүү дээ.
Өвөө нар өдөр тутам өмсдөг форм болчихсон дамран малгай, өмд цамцнаас өөр өмчгүй шахам байхад ээжүүд зүгээр хуруу хумсаа будаад, алт мөнгө ээмэг бөгжөө гамнана.  Тэтгэвэр буулаа эхнэрт хураалгалаа. Мөнгө төгрөгийн мэдэл байхгүй ээ чааваас. Тэтгэврээс үлдээснийг нь аваад л ач зээ нартай зайрмаг энэ тэр дөхүүлнэ. Үр хүүхэд ач зээ нарынхаа гар хөлийн үзүүрт мөнхөд зарагдана. Хороо хорин, талх маханд байнга явна. Хөгшнийхөө өгсөн хоолыг нь идээд л, зассан оронд унтаа д л хүний гарт орно.
Хааяа бухимдаад эмгэнтэйгээ муудалцах гэхээр хүүхдүүд “аав дуугай, аав дуугай” гээл болоо.
Гэр бүлийн хүрээнд өрнөж буй аливаа асуудлыг ээжүүд хүүхдүүдтэйгээ яриал дээгүүрээ шийдчихнэ. Бид нарт мэдэх юм гэж нэгээхэн ч байхгүй.
Цагаан сар боллоо үр хүүхдүүд алтан ээмэг, торго дурдан, чихэр шоколад , аль өнгөтэй өөдтэйг ээждээ барина.  Хөөрхий муу аавд ганц шил архи тэгээд болоо. Түүнээсээ зоргоороо уух эрхгүй ээ. Эмгэнийхээ нүдийг хариулж  хэл амтай  ганц нэг татна.
Аавд өгөх мөнгө төгрөг тувт ээжийн гараар дамжина. Май энийг аавд өгчих, тохируулаад бага багаар өгөөрэй ч гэх шиг.
Ээжүүд өвчин хэллээ бөөн сүр бадарч үр хүүхдүүд нь цуглаад маргааш нь эмнэлэгт хэвтүүллээ.
Аавууд өвчин хэллээ даралтын эмээ уулаа өглөө нь цоглог гар босоод ирлээ.
Ээжүүд тувт өөрсдийгөө . Алтан хэвлийдээ тээж, ангир сүүгээ хөхүүлсэн шүү ээж чин гэж . Тэгж бүүвэйлээд л тэгж , хуурайлаад л гэж яриад л. Аав чинь ажил ажил гээд явчихдаг байсан. Ээж чинь л чамайг өсгөх гэж зовсон гэж ярих жишээний. Үр хүүхдүүд нь дандаа ээжийгээ хүрээлнэ.
Аавуудад ярих юм байхгүй ээ. Санах ч юм байхгүй. Алдаа нь ил оноо нь далд. Хар өглөөгүүр бослоо гэж хамаг амьтанд ад болно. Улс төрийн тойм үзэх гэхээр танд тэрнээс хэрэггүй юм байхгүй гээд удирдлага олдохгүй.
Эцэг хүний эр хүний тавилан гэж энэ дээ. Идэр залуу насандаа мандаж явсан эр хүн өтөл буурал насандаа гундаж амьдарна даа хөөрхий.
Тийм болохоор эрчүүддээ хэлэх хэдэн үг байна. Одоо бидэнд эрх дураараа, эр зоргоороо байх богинохон хугацаа үлдэж байгаа тул цөм урагшаа…
Эх сурвалж: facebook

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих