Казакстанд террорист халдлага боллоо
Исламын хуучинсаг үзэлтэй бүлэглэлийнхэн гишүүн гэсэн тодотголтой нэгэн этгээд Казакстаны Тараз хотод байрлах зэвсгийн дэлгүүрт халдлага үйлдэж долоон хүний аминд хүрсэн үйлдэл хийсэн байна. Террорист этгээд дөрвөн хамгаалалтын ажилтан, хоёр энгийн иргэн болон нэг цагдаагийн албан хаагчид руу буудан хөнөөсөн ажээ.
Уг зэвсэгт халдлага нь сүүлийн долоон жилийн туршид гарсан анхны зэвсэгт халдлаг болоод байгаа гэж Казакстаны хэвлэл мэдээллийн албаныхан дурджээ.Тус хэрэг нь зэвсэг зардаг дэлгүүрт болсон ба террорист этгээд дэлгүүрийг дээрэмдэхийг завдаж байхад хамгаалалтын ажилтнууд дээрмийн үйлдлийг зогсоохыг оролджээ. Гэтэл дээрэмчин этгээд тэдэн рүү гал нээж эцэст нь өөрийн биедээ авч явсан дэлбэрэх бодисоо дэлбэлсэн хэрцгий үйл явдал болжээ.
Тухайн хэргийг үйлдсэн алан хядагч нь 34 настай лалын ариун дайныг дэмжигч, Исламын хуучинсаг үзлийг хэрэгжүүлэгч бүлэглэлийн гишүүн байсан хэмээн цагдаагийн албаныхан цохон тэмдэглэжээ. Энэ хэргээс болж улс орон даяар сэрэмжлүүлж анхааралтай байхыг сануулсан байна.
URL: