Хятад дэглэмийн “улаан шугам” үл давах сануулга
БНХАУ-ын дарга Ши Жинь-Пин Хонконгийн иргэдэд Хятадын бүрэн эрхийн “улаан шугам” давж болохгүйг хатуу анхааруулав. Тэрбээр Бээжингийн засаглал, оролцоог эсэр гүүцэх нь ихэссэн хагас авто номит нутаг дэвсгэрийн залуу үеийнхний дунд “эх оронч хүмүүжил” олгох кампанит аян өрнүү лэхийг уриаллаа.
Төрийн албан хаагч Кэрри Лэмийг Хонконгийн шинэ захир гааны тэргүүнээр томилох ёслолын дараахан, ноён Ши Жинь пин, Британийн хуучин колонийг эх газрын Хятадад нэгтгэсний 20 жилийн ойд зориулан үг хэлсэн юм. “Улс орны бүрэн эрхт аюулгүй байдал, төв Засгийн газрын эрх мэдэлд заналхийлэх, Хятадын эсрэг хорлон бусниулах ажиллагаанд Хонконгийг суурь болгох аливаа оролдлого нь улаан шугам давж буй, хүлээн зөвшөөрч болшгүй үйлдэл” хэмээн БНХАУ-ын дарга эрс мэдэгдэв.
Хонконгийн залуу үеийнхний дунд эх газрын Хятадын засаглалыг эсэргүүцэж, бүрэн өөртөө засах эрх юм уу тусгаар тогтнол шаардах нь ихэссэнтэй холбогдуулан эх оронч хүмүүжил олгох кампани шинээр өрнүүлэхийг ноён Ши уриалж байлаа.
Ши дарга үг хэлэхийн өмнөхөн эх газрын Хятадыг дэмжигч эсрэг бодолтнуудын дайралтад өртөж бүслэгдсэн Жошуа Вон тэргүүтэй ардчиллын төлөө тэмцэгч бүлгийг цагдаа нар гавлан, тусгай машинд суулган авч явжээ. Энэ долоо хоногт хоёр дахь удаагаа цагдаа нарт баригдаж буй тайван жагсагчдыг дараахан нь сулласан.
Ноён Вон бол жил бүрийн долдугаар сарын 1-нд болдог ардчиллын төлөө жагсаалд оролцогч, Бээжингийн засаглалд захирагдахаас татгалзаж буй мянга мянган хонконгчуудын нэг. “Бүгдийг хянаж байгаагаа ойлгуулах гэж БНХАУ-ын дарга Ши Хонконгод ирж буй хэрэг” хэмээн жагсаалд оролцогч 20 настай залуу тайлбарлав. “Надтай адил залуус авторитар дэглэмд захирагдахгүй гэдгийг би хувьдаа баттай хэлэх байна. Цаг үе хүнд байгаа ч бууж өгөхгүй, ардчилал хэрэгжих хүртэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ” хэмээн залуу өгүүлсэн юм.
“Хонконг эх газрын халуун элгэнд эргэн ирсний ачаар Британийн эзэнт гүрэн 1842 онд хар тамхины I дайнд ялмагцаа өөрийн болгосон нутгийн уй гашуу, зовлон гуниг төгсгөл болов” хэмээн Ши дарга мэдэгдэж байлаа. Хонконгийн байнгын амжилт ололт нь “Хятад үндэстний аугаа их эв нэгдэл”-ийн салшгүй хэсэг хэмээн тэрбээр нэмж тайлбарлав.
Хонконгийн засаг захиргаанд хэрэгжүүлж буй “Нэг улс, хоёр систем” бодлогын талаар Хятадын Гадаад хэргийн яам, Их Британийн гадаад хэргийн сайд Борис Жонсонтой зөрчилдсөнөөс хэдхэн хоногийн дараа БНХАУ-ын дарга тайлбар өгч байна. Тусгай бүсэд “Бие даасан дээд зэргийн онцгой эрх олгох” амлалтаа сахиж, Хонконгод ардчиллыг түлхүү хүндэтгэхийг ноён Жонсон БНХАУ-д уриалсан юм. Хятадын эрх баригчид засаг захиргааны тусгай бүс Хонконгод амласан амлалтаа хөсөрдүүлэх нь ихсэж буйтай холбогдуулан ноён Жонсон уг уриалгыг гаргажээ.
Энэхүү амлалт нь 1984 онд тухайн үеийн Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчер, БНХАУ-ын дарга Жао Зиян нар гарын үсэг зурсан Хятад-Британийн хамтарсан мэдэгдлээр баталгаажсан. Гэтэл “Шилжилтийн үеийг тодорхойлдог Хятад-Британийн хамтарсан мэдэгдэл эдүгээ түүх болсон учраас практик ач холбогдолгүй” хэмээн БНХАУ- ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Лу Кан мэдэгдлээ. Энэ нь Хонконгийг захирахад олон улсын гэрээгээр хүлээсэн Британийн үүргийг Бээжин хөсөр хаяж буйн илрэл боллоо.
“Шилжүүлж өгсөн цагаас хойш Британийн талд Хонконгийг захирах, хянах эрх мэдэл байхгүй болсон. Холбогдох хүмүүс үүнийг ухамсарлаж, ойлгох байх гэж найдаж байна” хэмээн төлөөлөгч Лу Кан өгүүлсэн юм.
Бэн Бланд, Жамил Андерлини
Засгийн газрын мэдээ
URL: