Улс орныг хамарсан дохиоллын систем туршлаа
Өнгөрсөн лхагва гарагт АНУ-д анх удаагаа улс орныг бүхэлд нь хамарсан онцгой байдлын дохиоллын системийг туршлаа. Орон нутгийн цагаар 14:00 цагт тус улсын зүүн эргийн бүх телевиз, радиогийн холбоо 30 секундын турш тасарсны дараа маш чанга түгшүүрийн дохио дуугарчээ.
Уг арга хэмжээг Холбооны онцгой байдлын агентлаг /ХОБА/ Холбоо харилцааны комисстой хамтран зохион байгуулсан байна.
Яаралтай холбооны системийг АНУ-ын ерөнхийлөгч зайлшгүй чухал үед нийт ард түмэнд хандан үг хэлэх үед ашигладаг ажээ. Түүнээс гадна мөн Холбооны цаг уурын алба, муж улсуудын эрх баригчид бүс нутаг болон орон нутгийг хамарсан онцгой нөхцөл байдал бий болсон үед түгшүүр зарлахад ашигладаг байна.
АНУ-д телевиз, радиогийн 14 мянга гаруй станц, түүнчлэн хиймэл дагуулын болон кабелийн телевизийн 10 мянга орчим оператор ажилладаг ажээ. ХОБА-ийн мэдээлснээр, одоогийн дохиоллын системийг шинэчлэхэд шаардлагатай мэдээллийг хоёр долоо хоногийн хугацаанд цуглуулна.
URL: