Автобус осолдож 20 зорчигч амиа алдав

Пакистаны өмнөд нутгийн Синдх мужид өчигдөр явж байсан автобус замаасаа гарч осолдсоны улмаас 20 зорчигч амиа алдаж, 70 гаруй зорчигч бэртлээ гэж орон нутгийн хэвлэлд мэдээлснийг AFP агентлаг уламжиллаа. Уг автобус Карачи хотоос Татта орохоор аяллаар явж байсан аж. Хүнд бэртсэн 13 зорчигчийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна. Мэргэжилтнүүдийн ярьснаар автобус уулын замаар хурд хэтрүүлэн явж байхдаа жолоодлогоо алдаж хавцал руу унасан гэнэ. Пакистан, Энэтхэг, Непалын уулын замд осол гарч, автомашинууд хавцал руу унах нь энгийн үзэлдэл болсон гэж АР агентлаг мэдээлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих