Доллар чамд баярлалаа
1990 оноос хойш анх удаа Монголын төр “МОНГОЛЫН ТӨЛӨӨ” ба “МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ” фракцад хуваагдлаа. Доллар үнхээр хүчтэй юм аа. Монголчууд бидэнд өвөг дээдэс минь амь амьдралаа зориулан, цусаа урсган байж хамгаалан өвлүүлж үлдээсэн байгалийн баялаг гадныхны шуналыг хөдөлгөөн тэд манай улс төрчдийг, төрийнхнийг худалдаж авч эхэлснээр Монгол төрд хэн нь хэн бэ гэдэг ялгарал илт илэрч эхэллээ.
Өвөг дээдсийн минь үлдээсэн энэ газар нутаг минь түүнийг зарж баяжих гэсэн шунахай, сувдаг сэтгэлтэй хуурамч төрийнхний үнэн нүүр царайг яаж ч булзахын аргагуй тодоос тод цагаан дээр хараар нэрсийг нь бичиж өгч байна. Одоо түмэн олон та бүхэн минь өвөг дээдсийнхаа үлдээсэн Монгол ухаанаар шүүх л үлдлээ. Нөгөө бие биенээ “ЗҮҮН – БАРУУН” үзэлтэй гэж онолдоод, “би ардчилсан- чи ардчилаагүй” хэмээн цээжээ дэлдэцгээхчид, олны нүдэндээр болхоор хоорондоо шудрагын төлөө тэмцэлдэгчийн дүр үзүүлж, саарал ордондоо орхоороо нийлж түмэнээ сайхан “хошгорууллаа” хэмээн инээлдэн “САРХАД” шимэн хуйвалдагсад, олноо мөлжигсөд дундаас 1990 оноос хойш анх удаа “МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ, ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ” хэсэг гишүүд итгэл үнэмшил, шудрага сэтгэл, мууг үл тэвчих хатаараа ялгарч эхэллээ.
Тийм ээ, уул уурхай нэртэй шуналтай гишүүдийнх нь цөсийг хөөргөсөн, Монголдоо хайртай гишүүдийнх нь сэтгэлийг шаналгасан гадныхны жилдээ ханш нь 10-20% унаж улам бүр хэрэггүй цаас болж буй доллароороо Монголын баялгыг зальдаж авах энэ оролдлого нь ашгүй Монгол түмэн бидэнд нам хамаагүй хэн нь хэн бэ гэдгийг ялгаж, садгаж өгч буян боллоо. Цаашид түмэн олон бид нарт маань амар боллоо. Янз бүрийн гоё ярианд нь хуурталгүй, яг эх орноо зархад яаж оролцож байгаагаар нь дүгнэцгээ. Хүнийг нь юу ярьж байгааг нь харцгаа. Тун амархан. Хэрвээ биднийг сайхан амьдруулахын тулд хэмээх 20 жил ярьсан хулхи үлгэрээ ярин одоо л газар нутгаа зарах алтан боломж, үгүй бол цаашид дэлхийн зах зээлийн үнэ нь унана, нөгөө бидэнд хайртай гадны хөрөнгөтнүүд тоохоо болино эсвэл гомдоно тэгвэл баларна гэх мэтээр ярьж л байвал бидний тархийг угааж өөрсдөө шуналтаж буйн баталгаа. Дээр нь гоё гоё гадаад үгийг чамирхан хэлж биднээс илүү мэддэг юм шиг дүр эсгэнэ. Энгэж бүтэн цогц тархи угаалтыг хийсний дараа бидний сонгосон их хурлын гишүүдийн олонх, засгийн газрын гишүүд бидний төлөө зовж буй юм шиг дүр эсгэн гадныхны бэлдэж өгсөн хуулийг өөрсдөө боловсруулсан мэт батална.
Ийм маягаар 1992 оноос хойш өнөөдрийг хүрч энэ эх оронд минь юу ч үлдэхээ больлоо. Үр хүүхэд минь Монгол нэртэй харийнхны нутагт өлсгөлөн ядууралд нэрвэгдэн амьдрах ёстой гэж үү? Өнөөдрийн бидэнд үе үеийн өвөг дээдсийн амь амьдрал, цусаар хадгалагдсан энэ нутгийг, эх орноо, Монголоо харийнханд алдах эрх байхгүй. Өнөөдрийн монголчууд бид дэлхийн ууган үндэстэн, гал үндэстэн, агуу их түүхтэй төдийгүй агуу их ирээдүйтэй билээ. Түмэн олон бид юуны тулд нүдтэй, чихтэй, мэдрэлтэй, хардаг, сонсдог, ухаардаг билээ. Монголчуудаа “ЦАГ НЬ ИРЖЭЭ” хөдөлцгөөе. Ашгүй сүүлийн 20 жилд анх удаа УИХ дотроо намаараа биш “МОНГОЛЫН ТӨЛӨӨ” ба “МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ” хоёр хэсэгт хуваагдлаа. 20 жил хумсаа нуун, худал ярьж, хоёр нүүр гаргагчдийг өвгөдийн үлдээсэн газар нутаг, байгалийн баялаг маань хэн нь хэн бэ гэдгийг тодруулж өглөө. Одоо “ХАР – ЦАГААН” дэнс ажиллахад амар боллоо. Доллар чамд, чамайг хэвэлдэг ханахыг мэддэггүй шуналтай эздэд чинь баярлалаа. Доллар чи хүчтэй тулдаа Монголын төрд шургалсан хоёр нүүртэн, шуналын тулмуудыг нэг талд нь ялгаж өглөө. Одоо бидэнд хэн нь хэн гэдгийг таньсан болхоор үнэхээр амар байна. Одоогийн УИХ-с “МОНГОЛЫН ТӨЛӨӨ” фракцынхантай түмэн олноосоо шударга, зөв сэтгэлтэй мянга мянган монголчуудаасаа шинэ “ЖИНХЭНЭ – ТҮМЭНЧЛЭГДСЭН ТӨР”-өө байгуулна. “МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ” фракцынхан мөнгөөрөө, бульхайгаараа магадгүй үхэхдээ үхэр буу тавихыг оролдох байх. Бид нийлсэн байхад тэр муу 30-40 УИХ-н гишүүн нэртэй өчигдөрхөн бидэнтэй хамт жаргал зовлон нэгтэй явсан, өнөөдөр түүнээ мартан нэр нүүр, удам судар, үр хүүхдээ, заяа тавилангаа мөнгөөр сольсон, түүнийгээ мөнх юм шиг андуурсан, “ШАЛДАН ЯВУУЛЖ, ШАЛДАН БУЦААЖ АВДАГ” тэнгэрийн хуулийг мартагсад хэн юм бэ.
Ирээдүйд эх орон минь болсон бидний Монголд өөрөө байтугай, үр хүүхэд, хамаатан садан нь ч байхад ичмээр тийм амьдралтай болхоо мэдэхгүй хөөрцөглөн, сагсуурагчдаас бид, бидний 2.7 сая монголчууд хүчгүй гэж үү. Бидэнгүйгээр тэд хэн юм бэ? ЖИНХЭНЭ ТҮМНИЙ ТӨР байгуулхаараа тэднийг контейнер дүүрэн доллартой нь эзгүй хээр ууланд хаяцгаая. Тэр амь тавин үхэлдээд байсан доллар нь гал асаах, бөгс арчихаас өөр шидгүй ердийн л нэг цаас гэдгийг өөрсдөд нь амсуулцгаая. Харин ч монголчууд бид өвөг дээдсийн үлдээсэн хамгийн багаар 750 мянган жил биднийг тэжээж ирсэн хөрсөн дээрхи ил баялаг болох таван хошуу малынхаа буянаар хэзээ ч, хэнээс ч хоол гуйж өлсөөгүй. Хэзээ ч сөнөж бусад шиг устаагүй мөнхийн амьдралтай тул түүнийгээ “МӨНХИЙН ТЭНГЭР ЭЦЭГ – ДЭЛХИЙ ЭЭЖ”-н ач гэдггийг ухаардаг, үүнийгээ “МӨНХ ТЭНГЭР” хэмээн шүтэж ирсэн “ГАЛ ҮНДЭСТЭН” билээ. Нэгэнт мөнгөний шуналтнууд нь нэг талдаа ялгарч байгаа нь сайн цаг ирсний дохио юм. Түмэндээ үйлчилдэг, амь амьдралыг нь хамгаалдаг, хайрладаг, харийнханд худалддаггүй “ТӨР” бий болох цаг нь иржээ. Түмэн олон минь намыг нь биш удмыг нь, сайхан ярьдгийг нь биш сайн үйл хийдгийг нь, мөнгөний төлөө яахаас ч буцахгүйг нь Монголынхоо төлөө зүтгэгчдээс нь ялгаж таньцгаая. Бид л хуурагдахгүй бол тэд дахиж бидний толгой дээр зайдалж суун мөлжиж, дарангуйлж чадахгүй. Бүх юм биднээс өөрсдөөс хамаарна. Бидний төлөө мөнгөөр өөрийгөө худалдахгүй цөөнх болон тэмцэж буй эх оронч төрийн түшээддээ дэм болцгооё.
URL: