Ж.Батзандан: Цагаан хуудсаар санал өгөхийг уриалах нь хуулиар хориотой
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр иргэдээ зээлийн дарамтаас гаргах хууль санаачлах болсон тухай сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан сонгуультай холбоотой элдэв өдөөн хатгалга, турхиралтад автахгүй байхыг сонгогчдод уриаллаа.
Тэрээр “Зарим улстөрийн нам хүчин иргэдээ сонгуульд оролцохгүй байхыг, зарим нэг улстөрч цагаан хуудсаар саналаа өгөөрэй гэж уриалж буй нь хуулиар хориглогдсон зүйл юм. Энэ нь сонгуулийн ирц бүрдэхгүй байх, улмаар дахин сонгууль өгөхөд нөлөөлөх хүчин зүйл. Тиймээс долдугаар сарын 7-нд сонгуульдаа идэвхтэй оролцож, сонголтоо баталгаажуулах хэрэгтэй. Нэг удаа сонгууль явуулахад 20 тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ мөнгөөр 20 цэцэрлэг, сургууль барих боломжтой. Тиймээс аль аль талдаа хариуцлагатай байж, иргэд хэн нэгний “Саналаа битгий өг”, “Цагаан хуудсаараа саналаа өгөөрэй” гэсэн өдөөн хатгалгад авталгүй сонголтоо мэргэн хийж, харин зарим улстөрч болоод нам хүчнүүд хуулийн дагуу сонгуульдаа шударга өрсөлдөх хэрэгтэй” гэв.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ИРЦ БҮРДЭЭД ЯАХАВ ДЭЭ АРД ТҮМЭН СОНГОХЫГ ХҮСЭХГҮЙ БОЛ ЗААВАЛ САНАЛАА ӨГ ГЭДЭГ ЧИНЬ ХУУЛИЙН ДАГУУ ЮМ УУ?
Монголын бүх хүүдийг оруулах цэцэрлэгийн мөнгө, эцэг эхийг нь ажил төрөлтэй бүтэн мөртэй байх тэрбум тэрбум долларыг та нар зуслаад идээд оффшоорт байрлуулчихаад юу гээд дэмий толгой угаагаад байна. Шудрага гишүүнээ.
ЦАГААН ХУУДСААР САНАЛ ӨГӨХИЙГ УРИАЛААГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ. ГЭХДЭЭ СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 97,9 . 99,2 ЗҮЙЛЭЭР ЗААГААД ӨГЧИХСӨН БАЙНАЛЭЭ. АРД ТҮМЭН ЭНЭ ЗААЛТЫГ МЭДЭХГҮЙ УЧРААС САНУУЛЖ, ЗӨВЛӨХ НЬ ЮУН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ БАЙХАВДЭЭ. САНАЛЫН ХУУДСАНД ЯМАР НЭГЭН ТЭМДЭГЛЭГЭЭ ХИЙХГҮЙГЭЭР САНАЛЫН МАШИНД ХИЙСЭН БОЛ ТЭР ХУУДСЫГ ХҮЧИНТЭЙД ТООЦОЖ, НЭР ДЭВШИГЧ ХЭНИЙГ НЬ Ч ДЭМЖЭЭГҮЙ ГЭЖ ҮЗДЭГ ЮМ БИЛЭЭ.