Үндэсний их баяр наадмаа 2.7 тэрбум төгрөгөөр тэмдэглэнэ

olloo_mn_1467189854_naadamҮндэсний их баяр наамдмыг энэ жил 2.7 тэрбум төгрөгөөр тэмдэглэхээр төсөвлөсөн. Баяр наадмын нээлтийн арга хэмжээнд хамгийн их зардал гардаг гэх бөгөөд энэ жил нээлтийн арга хэмжээний төсвийг 650 сая төгрөгт багтаахыг Баяр наадам зохион байгуулах комиссоос даалгасан.

Наадмын нээлтэд 4000 гаруй хүн оролцоно хэмээн урлаг соёлын салбар зөвлөлийн дарга БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр мэдээлсэн. Энэ жилийн нээлтийн нэг онцлог шигтгээ нь Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны аяыг анхны хувилбараар нь наадамчин олонд сонордуулна. “Монголын сайхан орон” киноны аяыг 1961 онд БНАГУ-ын Дефа кино үйлдвэрийн симфони оркестрт бичүүлсэн бөгөөд анхны хувилбар нь тус үйлдвэрийн архивт хадгалагдаж байжээ.

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга У.Хүрэлсүх Герман улсын талд хүсэлт гаргасны дагуу ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Штефан Дуппел энэ хөгжмийн партитурыг хувилан авч, Монголын талд хүлээлгэн өгсөн.

Уг хөгжмийг улсын баяр наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд эгшиглүүлэхээ Шадар сайд мэдэгдсэн юм.


URL:

Нэр: Зочин Огноо: 5 July 2017

Тэр Путинтэй зураг хөрөгөө эвлүүлээд поп-доод байсан. Яах гэж тэр том хүнээр оролддог юм бээ энэ женко. Дэллхий даяар Монгол популист ерөнхийлөгчтэй болох магадлалтай гэж ярьж байна. Сонгогдоочгүй байхад Монголд орж ирэхээр яригдаж байсан хөрөнгө оруулалтууд гацаж хүлээлтийн байдалд орлоо. Доллар маш хурдацтай өсөж байна.

Сэтгэгдэл бичих