Алдарт саксофонч Жессе Дейвис дахин Монголд тоглоно
Жазз хөгжмийн дэлхийн од, алдарт саксафонч хэмээн танигдсан Жессе Дейвис маргааш Дуурь, бүжгийн театрт тоглохоор болжээ. “Jazz Lab”-aaс зохион байгуулж буй тоглолтод Жессе Дейвис, Паул Кирби ( төгөлдөр хуур), Мартин Ценкер (басс), Мин Чан Ким (бөмбөр) гэсэн хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй тоглох юм байна. Тэдний аялан тоглолт Өмнөд Солонгос улсаас эхэлсэн аж.
Уг уран бүтээлчид Монголд хоёр дахь удаагаа ирж байгаа юм байна. Тэрээр 1988 онд жазз, блюз хөгжмийн сэтгүүл “Down Beat”-ийн шагналыг авч байсан гэнэ.
Дашрамд дурдахад, Жессе Дэйвисийн хамтлаг дэлхий даяар тойрон 100-аас их аялан тоглолт хийжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Тэр Путинтэй зураг хөрөгөө эвлүүлээд поп-доод байсан. Яах гэж тэр том хүнээр оролддог юм бээ энэ женко. Дэллхий даяар Монгол популист ерөнхийлөгчтэй болох магадлалтай гэж ярьж байна. Сонгогдоочгүй байхад Монголд орж ирэхээр яригдаж байсан хөрөнгө оруулалтууд гацаж хүлээлтийн байдалд орлоо. Доллар маш хурдацтай өсөж байна.