Наадамчдад зориулан “Тусгайлан мэдээлэх самбар” байрлуулна

cd55556bc4c5ab4c98b7cfbb510c7ad053007d75Нийслэлийн хэмжээнд 2017 онд хийгдэх Замын тэмдэг,  тэмдэглэгээний ажлын явц нийт дүнгээрээ  54 хувийн гүйцэтгэлтэй байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Авто замын урсгал засварын ажлын хүрээнд  Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний 6027 ам метр талбайд Замын хөдөлгөөн зохицуулах хэвтээ болон босоо тэмдэглэгээг хийжээ.

Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэл тавигдсан Замын хөдөлгөөн зохицуулах тэмдэг заалтуудыг шинэчлэн угсарч, байрлуулах ажил 68 хувийн гүйцэтгэлтэй байна.

Мөн Улсын их баяр наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд Замын хөдөлгөөнд оролцогчдод зориулан “Тусгайлан заасан мэдээлэх самбар”-ыг Монгол наадам цогцолборт тав, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 12-ыг байрлуулахаас гадна дагуух замуудад нийт 164 тэмдэгт заалт байрлуулахаар бэлтгэл ажлыг хангажээ.


URL:

Нэр: Энхэ Огноо: 5 July 2017

Аааяаяаяа Монголын эдийн засаг сэргэх найдвар эргээд үгүй боллоодоо хөөрхий. Ноён доллар гуай буцаад чангараад эхэлчихэж, Хувьцааны уналт улам эрчимжсээр байдаг. Улс төрийн тогтворгүй байдал гэдэг ийм аюултай байгаа юм даа. Ганцхан жилийн өмнө 65 суудал өгч байсан намынхаа эсрэг Поп улс төрчийг дэмжсэнийхээ хариуг авах нь дээ бид.

Сэтгэгдэл бичих