О.Гүндэгмаа хос алт, Т.Баярмаа мөнгөн медаль хүртлээ

Ираны нийслэл Тегеран хотод буудлагын Гран-При тэмцээн зургаан өдөр үргэлжилж өчигдөр өндөрлөлөө.

Тэмцээний эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалд хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа урьдчилсан шатанд 580 оноо, ОУХМ Т.Баярцэцэг 570 оноо буюу хамгийн өндөр оноонуудыг авч шигшээ наймд шалгарсан байна.

Финалд О.Гүндэгмаа 204.1 оноо авч нийлбэр 784.1 оноогоор алтан медаль хүртсэн бол Т.Баярцэцэг 202.5 оноо нийт 772.5 оноогоор мөнгөн медалийн болзол хангаж, Ираны тамирчин Рамезани 767.4 оноогоор хүрэл медаль хүртжээ.

Хийн гар бууны 10м-ийн дасгалд О.Гүндэгмаа урьдчилсан шатанд 384 оноогоор тэргүүлж финалд 101.3 оноо нийлбэр 485.3 оноогоор мөн алтан медаль хүртжээ. Мөнгөн медалийг 484.5 оноогоор Ираны тамирчин Солтани Мареали, хүрэл медалийг Сербийн тамирчин Ароновик Зорана 477.6 оноогоор хүртлээ. Т.Баярмаагийн хувьд урьдчилсан шатанд 371 оноо авч есдүгээр байрт орсноор шигшээ наймд шалгарч чадаагүй байна.

Б.Ирээдүй


URL:

Сэтгэгдэл бичих