SOS: Монголд зарагдаж байгаа тарвасны 60 хувь нь Хятадаас орж ирдэг

Хятадаас орж ирдэг Дэлхийн 10 том боомтын нэг Нинбо хотод тарвасны халдварт өвчин тархаж аюулын харанга дэлдсэн талаар Хятадын төвийн хэвлэлүүд дотооддоо мэдээлж эхэлснийг МОНЦАМЭ агентлаг Монголчууддаа анхааруулсан билээ.

Нинбо хот нь Хятадын хүн ам хамгийн шигүү суурьшсан өмнөд хэсгийн Жэжянь мужид оршдог бөгөөд өнгөрөгч амралтын өдрүүдэд SK5 хэмээх шинэ төрлийн халдвараар таван хүн нас барсан байна. Хятадын Далянь хотод 3167 хүн тарвасны халдвар авсан байна.

14987905685955baa8e8dbdМанайд худалдаалагдаж байгаа бүх төрлийн жимс жимсгэнийг урд хөршөөс оруулж ирдгээ жимсэний худалдаачид ч хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл одоо манай улсад зарагдаж байгаа тарвасны 60 гаруй хувь нь урд хөршөөс орж ирдэг юм байна.

Хэт халуун наранд хуваагаад зүссэн тарвасыг гадаа ил задгай талбайд зарж байна. Иргэд их худалдан авах юм. Өчигдөр орой 18.00 цагийн үед гэхэд 10 хороололын автобусны буудал дээр задгай жимс жимсгэнэ зарж байгаа хоёр хүн сууж байна. Нэгнийх нь жимсэн дээр ялаа их шавж, түүнийгээ цаасаар үргээж “Тарвас бөөндөж байна, хямдхан аваарай” гэж орилно. Ингэж орилохыг нь сонсч байснаа тэсэхгүй “Та хаанаас тарвасаа худалдаж авдаг юм бэ. Урд хөршид тарвасны халдвар гараад олон хүн амиа алдсан мэдээ яваад байгааг мэдсэн үү. Ер нь энэ тарвасаа хэзээ хувааж зүссэн бэ. Зүссэн тарвасыг хөргөчинд хоёр л хонуулах ёстой гэдэг юм билээ” гэж асуухад Худалдаачин залуу “Тарвасны халдвар гарсныг мэдээгүй. Хуваасан тарвасаа хөргөчинд хадгалдаггүй. Тэгээд ч хүнсний гялгар скочоор ороосон юм чинь цэвэр байгаа. Бид бизнесээ л бодож худалдана. Ер нь тэгээд та л авахгүй бол болоо юм бишүү, надаас өчнөөн хүн жимс жимсгэнэ худалдаж авдаг. Их хэмжээний тарвас бөөндөж авсан болохоор одоо бөөний үнээр нь өгч байна. Түүнээс 1 кг нь 1200 төгрөг байгаа. Би 1000 төгрөг болгочихлоо. Том бөөрөнхийгөөр нь иргэд авдаггүй юм. Ингээд хуваагаад зүсээд тавьчих нь хамаагүй хурдан зарагдаж дуусдаг” гэлээ.
      Хуваасан тарвасаа хөргөчинд хадгалдаггүй. Тэгээд ч хүнсний гялгар скочоор ороосон юм чинь цэвэр байгаа. Бид бизнесээ л бодож худалдана. Ер нь тэгээд та л авахгүй бол болоо юм бишүү, надаас өчнөөн хүн жимс жимсгэнэ худалдаж авдаг. Их хэмжээний тарвас бөөндөж авсан болохоор одоо бөөний үнээр нь өгч байна. Түүнээс 1 кг нь 1200 төгрөг байгаа. Би 1000 төгрөг болгочихлоо. Том бөөрөнхийгөөр нь иргэд авдаггүй юм. Ингээд хуваагаад зүсээд тавьчих нь хамаагүй хурдан зарагдаж дуусдаг” гэлээ.

О.Сайхан

URL:

Сэтгэгдэл бичих