Э.Амартүвшин Италид “Риголетто” дуурийг нээнэ
УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин ирэх сард Италийн хамгийн эртний тайз гэгддэг Арена Ди Веронад Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн ариг дуулах гэж байна.
Уг бүтээлийг Италийн шилдэг найруулагчдын нэг Иво Гуэрра найруулан тавьж байгаа бөгөөд Италийн Лусса хотын Жиллио театрын уран сайхны удирдагч, удирдаач БНСУ-ын Тэгү хотын симфони оркестрын ерөнхий удирдаач Жулиан Ковачев удирдах гэнэ.
Арена Ди Веронад нийт таван удаа тоглох “Риголетто” дуурийн эхний хоёр тоглолтод гавьяат жүжигчин Э.Амартүвшин дуулж, энэ жилийн Арена Ди Веронагийн дуурийн фестивальд “Риголетто” дуурийн нээлтийг хийж байгаа аж.
Риголеттогийн дүрд Э.Амартүвшин ирэх сарын 1, 7-нд, Испани гаралтай алдарт баритон Карлос Алварез 14, 19-нд дуулах бол өнөө цагийн бүх дэлхийн алдарт баритон хэмээгддэг Лео Нуччи 27-нд дуулах юм байна.
URL: