Үйлчлүүлэгчийнхээ өмнөөс coгтуу ноцдог “Өргөө” амаржих газрын дарга Д.Энхбаяр гэж хэн бэ?

IMG_3609-810x540-810x540Эмнэлгийн тусламж хүсэж, харьяаллынхаа дагуу “Өргөө” амаржих газарт очсон 26 настай, долоон сартай жирэмсэн Ю бүсгүйн гуянд жижүүр эмч тариа хийж явуулснаас хэдхэн цагийн дараа ураг амьгүй болж, эх хүүхэд хоёул тус амаржих газарт энэ сарын 16-нд эндсэн талаарх харамсалтай мэдээллийг бид өмнөх дугаартаа хүргэсэн. Мөн талийгаачийн үхлийн шалтгааныг “Олон эрхтний дутмагшил, элэгний хурц үрэвслийн улмаас нас барсан” гэсний учрыг “Өргөө” амаржих газрын дарга Д.Энхбаяраас лавлахаар ар гэрийнхэн нь очиход албан өрөөндөө, ажлын цагаар өөрийгөө удирдах чадваргүй болтлоо архидан согтуурсан байдалтай байснаас гадна хэл амаар доромжилсон талаар ч мэдээлсэн.

Д.Энхбаярын авир хэрээс хэтэрч, охиноо, дүүгээ, ханийгаа алдсан ар гэрийнхнийг нь ‘Та нар юу ч олж долоохгүй. Долдугаар сарын 1-нээс шинэ хууль хэрэгжээд эхлэхээр бид торгуулаад л өнгөрнө. Хэнтэй холбоотойг бид эхлээд дотроо тодруулна” гэх мэтээр басамжилж байхад нь Сүхбаатар дүүргийн цащаагийн I хэлтсийн хоёр цагдаа ирж, эрүүлжүүлэхээр авч явсан байдаг.

Гэхдээ ажил үүргээ гүйцэтгэж яваа цащаа нарыг ч хэл амаар доромжилж, заамдаж, хоёулангийнх нь биед халдсан талаар эх сурвалж хэлж байгаа юм. Монголын эх, үрсийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө өчүүхэн төдий ч сэрэмж алдалгүй зогсож байх учиртай амаржих газрын дарга нь ийн галчуурч байгааг холбогдох газрын дарга нар мэдэж байгаа болов уу.

Бид “Өргөө” амаржих газрын дарга Д.Энхбаяр болон эмч М.Уянга нартай уулзаж, талийгаач бүсгүйг тус төрөхөд анх очиход нь ямар онош тавьсны улмаас юу гэдэг нэртэй тариа гуянд нь хийснийг тодруулахаар очсон юм. Гэвч захирлын туслах гэх залуу “Д.Энхбаяр дарга I эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. М.Уянга эмч амралтаа авсан байх. Энэ талаар Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга мэдээлэл өгөх байх” гэлээ. Харин тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Наранцацралт гадуур ажилтай буюу ATГ руу явсан байсан юм. Түүнчлэн тус эмнэлгийн дарга Д.Энхбаяр гар утаснуудаа салгасан байлаа.

Талийгаачийн ар гэрийнхэн “Миний дүүг тусламж эрээд очиход эмч нар нь хэвтүүлээд эмчлэхгүй, гуянд нь тариа хийж өгчихөөд гэр рүү нь буцаасанд бүх учир бий. Тэгсэн атлаа одоо болохоор тариа хийсэн Уянга гэх эмч нь ‘Би ямар ч тариа хийгээгүй” гээд гүрийгээд байгаа. Тариа хийснийг нь нотлох баримт бий. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн хариу гарахаар нэг нотлох баримт болох байх. Мөн бид дүүгийнхээ эмнэлэгт очсон өдрөө ах руугаа бичсэн мессэжийг Юнител компанид хүсэлт гаргаж, он cap, цаг, өдөр, минут, секундтэй нь гаргуулж авсан. Тзнд “Сая эмнэлэгт очтол гуя руу тариа хийж өгөөд хэвтрийн дэглэм сайн барь гээд буцаалаа. Гэртээ хэвтэж байна” гэсэн байна лээ. Энэ баттай нотлох баримт мөн биз дээ. Бидэнд ямар тариа тарьсныг нь хэлэхгүй, бүртгэлээ үзүүлэхгүй байснаа сүүлдээ хийгээгүй болоод ирж байна. Энэ бол “Өргөө” амаржих газрынхны хүний амийг хөнөөчихөөд өөрсдийгөө өмөөрч сурсны илрэл. Эмнэлгийн дарга Энхбаяр нь ямар муухай хүн чанаргүй, үл тоож, бассан байдалтайгаар бидэнтэй ажлын байрандаа сопуу уулзсаныг өмнө нь ярьсан шүү дээ” гэсэн юм.

Тэгвэл ажлын байрандаа, ажлын цагаар архидан согтуурч, охиноо алдсан настай аав, ах нарыг нь загнаж, элдэвлэсэн Д.Энхбаяр гэгч хэн бэ. Энд түүний хэний найз, хэний нэр нөлөөн дор удирдах албан тушаал хашдагийг өгүүлэх гэсэнгүй. Хамгийн гол нь эрүүл мэндийн салбарт, тэр тусмаа эх барих эмэггэйчүүдийн эмнэлгийг, эх нь үхэл, амьдралын заагт тулж байж хүүхдээ арайхийн төрүүлдэг хамгийн хариуцлагатай газрыг хэн дуртай нь, танил тал, найз нөхдөөрөө дамжуулан удирдах ёсгүйд байгаа юм.

Клиникийн профессор Д.Энхбаяр хэдийгээр хүний их эмч мэргэжилтэй ч эх барих, эмэгтэйчүүдийн талаар мэдлэггүй нэгэн гэдгийг салбарынхан нь ярьдаг. Тодруулбал, тэр 1980 онд нийслэлийн I сургуулийг төгссөн. Мөн Анагаах ухааны дээд сургуулийн хуваарийг шалгалтыг нь өгч бус уралдаанд оролцож авсан нэгэн аж. Тэрбээр Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн ч токсэкалогич буюу хор судлаач эмчээр ажиллаж байгаад 1987 оноос Улсын клиникийн төв эмнэлэг буюу одоогийн Улсын I төв эмнэлэгт рентгений эмчээр ажилд орсон байдаг. Үүний дараа 1990 оноос тус эмнэлгийн хэт авиан оношлогоо буюу ЭХО-ны эмч болсон байна. Улмаар ЭХО-ны багш бэлтгэх сургалтад хамрагдаж, 1998 онд Монголд хэт авиан оношлогооны сургалт, судалгааны салбар төв байгуулсан байдаг. Ингэж явсаар сүүлдээ Нийслэлийн нийгмийн бодлого хариуцсан дарга болж, тэндээсээ “Өргөө” амаржих газрын даргаар томилогдсон нэгэн. Энэ тухайгаа тэрбээр “Би өөрөө ирье гээд ирчихсэн ч юм биш. Тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр намайг ажил сайжруулахаар нааш нь томилсон юм” хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, эх барих битгий хэл хүний их эмчээр ажиллаж байгаагүй, зөвхөн ЭХО-гоор дагнасан, бүр улс төрийн ажилтан явсан нэгэн Монголын эх, хүүхдийн эрүүл мэндийг, тэр дундаа эх барих газрыг удирдаж суугаа нь хэр оновчтой бол.

Д.Энхбаярт “Өргөө” амаржих газрын дарга болсноосоо хойш ажилчид, эмнэлгийнхээ төлөө хийсэн сайн сайхан зүйл бишгүй л байгаа байх. Мөн тэр хэн нэгнийг эмчилж байгаад хариуцлагагүй үйлдэл гаргаагүй ч түүний удирдаж буй эмнэлэгт удам залгах, энгэрт эрхлэх үрээ өлгийдөх гэж өдөр хоногийг тэсэн адан хүлээж байсан ээжүүд удаа дараа амиа алдлаа. Үүнд яагаад хэн ч хариуцлага хүлээхгүй, ядаж өмнөх хариуцлагагүй байдлаа засаж, өөрчлөхгүй, хүний амийг юман чинээнд бодохгүй байгаа юм бэ. Түүнчлэн төрийн албан хаагч албан өрөөндөө, ажлын цагаар архидан согтуурахыг Төрийн албаны тухай хуулиар хориглосон байдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Төгсгөлд нь, “Өргөө” амаржих газарт 2015, 2016 онд эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж эх, хүүхэд амиа алдсан хоёрхон жишээ хэлье.

2015.11.21 Нийслэяийн “Өргөө” амаржих газарт 2015 оны арваннэгдүгээр сарын 21-нд нэгэн бүсгүй хүүхэдтэйгээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн ХХIII хороонд оршин суугч, 27 настай Ө гэх эмэгтэй анхны хүүхдээ төрүүлэхээр тус эмнэлэгт очоод амиа алдсан байдаг. Энэ талаар тухайн үед талийгаачийн аав “Жирэмсэн байх хугацаандаа эмчийн хяналтад байсан. Эх, ураг хоёулаа эрүүл байсан. Гэтэл “Өргөө” амаржих газарт төрөхөөр очиход нь хэвтүүлэх ор байхгүй гэж хугацаа алдсан. Арай гэж хэвтүүлсний дараа өвдөөд байхад нь эмч “Болоогүй, зүгээр” гээд тоогоогүй гэсэн. Олон хоног өвдөхөд нь арга хэмжээ авахгүй байсаар аминд нь хүрчихлээ” гэж байсан юм. Түүнчлэн тус эмнэлгийн эмч нар ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүйгээр талийгаачийн жирэмсний хяналтын дэвтрийг Өрхийн эмнэлгээс нь авсан байсныг ч дурдаж байлаа.

2016. 5.8

Энэ өдөр дээрх газарт дутуу төрсөн нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. Эргэн сануулбал, Сүхбаатар дүүрэгт амьдран суудаг 29 настай Н гэх эмэгтэй төрөх хугацаанаасаа нэг сарын өмнө өвдөж, тус эмнэлэгт түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн байдаг. Ус нь гарсан шалтгаанаар кесерово хагалгаагаар хүүг төрүүлсэн ч зургаан цагийн дараа эмч нар “Дутуу төрсөн хүүг нас барсан. Шалтгааныг нь тогтоохоор задлан шинжилгээнд оруулсан” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, хүүгийн бие муудаж байгааг ээжид нь хэлсэн ч ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүйгээр задлан шинжилгээнд оруулсан байжээ. Энэ талаар тухайн үед тус эмнэлгийнхэн “Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2014 оны тавдугаар сарын 16-ны өдрийн Эмгэг судлалын шинжилгээ хийх шинэчлэгдсэн журмын дагуу задлан шинжилгээ хийсэн. Уг журамд “Төрөх эмнэлэгт эндсэн бүх нярайд эмгэг судлалын задлан шинжилгээ зайлшгүй хийнэ” гэж заасан байдаг. Энэ стандартын дагуу бид ажилласан. Эцэг, эх нь ламаас асуулаа задлан хийж болохгүй гэнэ гэх мэт тохиолдлуудад гарын үсэг зуруулж задлан хийхгүй байж болдог. Гэхдээ энэ бол ховор тохиолдол. Харин хүүхдийн цогцсыг ар гэрийнхэнд нь харуулаагүй гэдэг бол ташаа мэдээлэл. Нярайг нас барсны үдээс хойш эмэгтэйн ар гэрийнхэн ирсэн. Ингээд тэдэнд нярайн цогцсыг харуулсан. Их эмчийн өрөөнд бүтэн гурван цагийн турш болсон бүх үйл явдлын талаар тайлбарлаж өгсөн. Ар гэрийнхэн үүссэн нөхцөл байдал, нярайн биеийн байдал дутуу төрсөн зэргийг өөрсдөө сайн мэдэж байгаа” гэж байсан юм.

Б.МАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих