Ж.ХАЙДАВ: АВАРГА С.МӨНХБАТ, Ч.САНЖААДАМБА, ХАРЦАГА Ц.СОДНОМДОРЖ НАР ОНЦГОЙРЧ МАГАДГҮЙ

olloo_mn_1498791040_7B8C0254Хэн юу хэлэв

С.Ганбаатар: СЕХ илбэ үзүүлсэн

ganbaatar1Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль энэ сарын 26-нд болсон билээ. Гэвч гурван нэр дэвшигчээс хэн нь ч сонгуулиа өгсөн  сонгогчдын 50-иас дээш хувийн саналыг авч чадсангүй.  Ингэснээр хоёр дахь шатны буюу дахин санал хураалт болохоор болсон.

Харин эхний шатнаас гурваар гарсан С.Ганбаатар дахин санал хураалтаас хасагдчихаад байгаа. Тэрбээр сонгуулийн асуудлаар хэвлэлд ярилцлага өгчээ.  С.Ганбаатар “Энэ сонгуулийн сурталчилгаанд Н.Энхбаяр даргын нөлөө маш их байсан.

Тэр хүний туршлага, кампанит ажлын менежмент, шударга үнэний төлөө олон жил өөрсдийгөө золиос болгож ирсэн МАХН-ын мянга мянган хүмүүсийн хөдөлмөр юм. Хамгийн чухал нь Монголын ард түмэн тусгаар тогтнол, язгуур эрх ашиг, мандан бадралын төлөө тууштай зүтгэхээс өөр аргагүй болсон юм байна гэдгийг ойлгосон нь бидний хамгийн том давуу тал байсан.

Сонгуулийн өмнөх судалгаагаар   би нөгөө хоёр нэр дэвшигчээс аль алинаас нь илүү байсан. Надтай арай ойролцоо нь Х.Баттулга нэр дэвшигч байсан л даа. Сонгуулийн ерөнхий хороон дээр маш олон амьгүй албатууд буюу үнэмлэх хэвлэсэн гэж үзэж байгаа.

Мөн Сонгуулийн ерөнхий хороо илбэ үзүүлсэн. Монголчуудыг унтаад босоод ирэхэд л сонгуулийн дүнг эргүүлдэг. Ямар сайндаа онигоо гарсан байхав дээ. Саяын сонгуулийн санал тооллого нар буцаад хамгийн богино шөнө болсон. Хэрэв жаахан урт шөнө байсан бол Баттулгыг гүйцэх юм билээ гээд гадуур ярьж байна шүү дээ. Ард түмэн ухаантай, мэдэж байгаа. Сонгуулийн ерөнхий хороог татан буулгах ёстой. Энэ удаад МАНАН-гийн дарангуйлал эцэс болж байгааг харуулсан сонгууль болж өнгөрлөө.

Мөн 30 мянган хүний саналын зөрүү гарсан.  Энэ асуудлыг би шалгуулна. СЕХ, Р.Содхүү даргатай Иргэний бүртгэлийн газар том том луйвар хийж байгаа. Ганбаатар өөрийнхөө төлөө шалгуулах гээд байгаа юм биш. Шударга үнэний төлөө тэмцэгч олон хүний төлөө би шалгуулна. Тэмцэх ёстой. Монголын ард түмний сонголтыг луйвардана гэдэг бол төрийн эсрэг гэмт хэрэг. Энэ байдлыг таслан зогсоох ёстой” хэмээн ярьжээ.
Ч.Содномцэрэн:  Дахин санал хураалтад идэвхтэй оролцоорой

sehСЕХ хоёр өдрийн өмнө хуралдаж, дахин санал хураалтын товыг наашлуулсан билээ. Тодруулбал, долдугаар сарын 7-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтыг явуулахаар товлосон юм. Тэгвэл энэ талаар болон бусад асуудлаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн байр сууриа илэрхийлсэн билээ.

Тэрбээр “Сонгогчийн ирцтэй холбоотой харилцан адилгүй ойлголт байгаад байна. Ирц 50-иас дээш нэмэх нэг сонгогч, санал 50-иас дээш нэг санал байна. Хоёр дахь шатны санал хураалт мөн ирц, саналын босготой. Ирц 50 хувьдаа хүрсэн тохиолдолд нэр дэвшигч 50 хувьдаа хүртэл санал авсан эсэхийг харна. Ирц хүрсэн эсэхийг үзээд 50 хувийн ирц бүрдээгүй тохиолдолд тухайн хэсэгт санал өгөөгүй иргэдийн дунд нэмэлт санал хураалт явуулах юм. Гадаадад амьдарч байгаа иргэд долдугаар сарын 4, 5-ны өдөр саналаа өгнө.  Энэ хугацаанд амжиж, саналын хуудсаа аваачихыг ГХЯ-ны Төв комисст даалгасан. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 68 хувь байсан.

Өмнөх жилүүдээс ирц өссөн үзүүлэлт юм. Тиймээс иргэд энэ ирцээрээ дахин санал хураалтад оролцоно гэж найдаж байна. Сонгогчид хандсан урамшууллын, торгуулийн арга хэмжээ авахыг Монгол Улсын хуульд зөвшөөрдөггүй. Тиймээс хэвлэл мэдээллийнхэнтэйгээ хамтран сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Санал авах өдөр аймаг сумдуудад наадам хийхгүй байхыг анхааруулсан. Засгийн газрын хуралдаанаар аймаг сумдад наадам хийхгүй байх шийдвэр гаргасан.

Ж.Хайдав: Аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба, харцага Ц.Содномдорж нар онцгойрч магадгүй

haidav

Монгол түмний их баяр наадам удахгүй болох гэж байгаа. Наадмын өмнө алдар цуутай бөхчүүд хэвлэлд ярилцлага, өөр өөрийн таамгаа дэвшүүлж, хүчтэнүүдийн өнгийг ярьдаг. Тэгвэл Улсын арслан Ж.Хайдав өөрийн таамгаа дэвшүүлж, ярилцлага өгчээ. Тэрбээр “Сүүлийн үед тэр энэ гэж хэлэх аргагүй болсон. Залуучууд сайн бэлтгэл хийж техникжчихсэн.

Гэхдээ улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, улсын харцага Ц.Содномдорж нарыг нэрлэж байна. Тэд тун онцгой байж болзошгүй. Тэднийг нэрлэхээр хэн нь түрүүлэх вэ гэдэг асуудал бас гарна. Тэгэхээр тааж болдоггүй юм энэ болоод байгаа. Дээхнэ дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нарыг ид байхад энэ хоёрыг л нэрлэдэг байлаа. Дараа нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нар яригддаг болсон. Тэд бусдаасаа үнэхээр тасархай явсан юм чинь аргагүй л дээ.

Тэгээд ч тухайн үед бөхийн бэлтгэл сургуулилт тэр бүр тууштай хийгдэж байгаагүй. Морь уургалах, уулнаас мод бэлтгэх, буулгах, ачаа хөсөг татах зэрэг бидний гол бэлтгэл болдог байлаа. Гэтэл өнөөдөр энд тэндгүй бөхийн клуб, дэвжээ байгуулагдсан байхад хэн сайн хөдөл­мөр­лөсөн нь дээшээ гарч барилдана. Мөн багаас нь тэм­цээнд оролцуулахаар жигд хөг­жи­хөөс аргагүй л дээ.  Бидний үед хоёр “Мөнх” бараг 20 жил улсын наа­дам болон бусад барилдаанд ээлж­лээд түрүүлчихдэг байв.

Тэгэ­хээр биднээс дээш гарч барил­дах хүн ховор байсан. На­майг 1963 онд ХААИС-д элс­сэ­ний намар үндэсний бөхийн сургуулийн аварга шал­га­руу­лах барилдаан болсон юм. Би нэг их тоогоогүй хэрнээ барил­дах гээд бүртгүүлчихлээ. Ма­най сургуулийн 644 бөх барилд­сан. Тэдний дунд дүүгүүр Д.Гомбо­сүрэн, Ч.Бат-Очир нар байв. Эх­лээд оноолтоор барил­дуулж бай­гаад сүүлийн найман бөхийн тойр­гоор барил­дуул­чих­сан. Би анх шахуу барилдаж байгаа бо­ло­хоор өөртэйгээ таарсаныг даваад байна гэж бодсон чинь түрүүлчихдэг байгаа. Тэрнээс хойш жаахан урамшсан.

Ж.Эрдэнэжамъян: МАН ганц хоёр тойргийг барьж байгаад, түүндээ зөрүү саналаа шингээсэн

545dc3a9b29b7d0cc88e97b492e368d1Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор МАХН-аас маш олон хүн байр сууриа илэрхийлж байгаа. Тэгвэл МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэжамъян ч гэсэн сонгууль булхайтай боллоо хэмээн мэдэгдэж, хэвлэлд ярилцлага өгсөн билээ. Тэрбээр “Ер нь  УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгууль болгоны дараа булхай луйвар болсон нь тодорхой болдог шүү дээ.  Энэ удаад ч ялгаагүй. Гагцхүү  МАН-ын хийсэн луйвар   бүх хүний нүдэн дээр улаан цайм ил  харагдсанд хэргийн учир оршино.

Эл  хууль бус үйлдлийг нь   ард түмэн ойлгосон байх гэж бодож байна. 2012 оны  УИХ-ын сонгуулиар С.Удвал сайд дээр яг ийм зүйл болсон юм. Аймгийн  төв дээр нэгээр гараад ирсэн байсан.  Дүн гарч, олонхийн санал авсан нь тодорхой болоод ирсэн чинь хэдэн сумын саналын  дүн ирэхээ больсон.  Гэтэл Засаг дарга нь саналын хайрцгаа аваад зугтсан, хар машинаа аваад зугтсан,  цахилгаанаа тасалсан хэрэг гарсан.  Иймэрхүү арга залиар  тэд ялсан байхгүй юу.  Шүүхдээд явахаар ялдаг л юм билээ.

Яг үүнтэй адилхан.  Монголын 21 аймагт сонгуулийн дүн гарчихаад байдаг. Баян-Өлгийн 20 хэсгийн хорооны үр дүн гардаггүй. Ховдын Үеч  сум  бас таг.  Удалгүй санал унших систем  гацаад эхэлсэн. Үнэндээ бусад аймгийнх гацсан үед ч ирсээр байсан мөртлөө  Баян-Өлгийнх   огт ирэхээ больчихож байгаа байхгүй юу. Тэгээд би бүх хүмүүстэй хэлсэн. Маш хурдан,  яаралтай гар талоноо ав гэж.  Харамсалтай нь  тэд нар талоныг нь өгөөгүй. Тодруулж хэлбэл,   22:00 цагт бүх санал авах байрууд үйл ажиллагаагаа зогсоогоод хар машинаас талон авах ёстой юм.

Өнөөдрийг хүртэл нэлээн олон газар  машин  гацсан  гээд талоноо өгөхгүй байгаа.  Тэгэхээр иймэрхүү зүйл нь  өөрөө  дээрээс зохион байгуулалттай  гэдгийг илчлээд байгаа хэрэг. Магадгүй их мөнгө тараасан,  эрх мэдлээр далайлгасан сонгууль болж байгаа нь эхнээсээ тодорхой болж эхэлсэн учраас  сонгуулийн үр дүнг харж байя гэсэн байдлаар  асуудалд хандсан. Хоёр нам ч ялгаагүй.  Гэтэл дүн нь өөрчлөгдөөд ирсэн  сүүлийн мөчид  МАН ганц хоёр тойргийг барьж байгаад түүндээ зөрүү саналаа шингээсэн.

Энэ бол  Монгол Улсад хэрэгжиж чаддаг  сонгуулийн бохир технологийн нэг л дээ. Харамсалтай нь үүнийг хэн хийдэг вэ гэхээр намууд биш, төрийн алба, сонгуулийн хороо нь хийдэг юм.   Өөр боломж байхгүй. Тэр хар машин, программдаа ч байгаа юм биш. Угаасаа сонгуулийг зохион байгуулж байгаа сонгуулийн хэсэг, тойргийн хорооны хүмүүс л хийж байгаа. Харамсалтай байгаа биз.  Монголын  төрийн албан хаагчид төрийнхөө  сонгуулийг ийн будлиулчихаад юу ч болоогүй юм шиг байгаа нь. Ийм л нөхцөл байдал үүссчихээд  байна.

Эх сурвалж: Монголын мэдээ


URL:

Нэр: Anonymous Огноо: 30 June 2017

Хөөрхий тэр төрийн албан хаагчдыг ингэ , тэг үгй бол хохьчин шүү . ажил амьдралтай чинь ярина гэдэг байх даа хэцүү ч юм аа даа энэ хорвоо

Сэтгэгдэл бичих