Монгол Оросын Төв банкуудын хамтарсан дугуй ширээний уулзалт болов
Монгол Оросын Төв банкуудын хоёр дахь дугуй ширээний уулзалт Улаанбаатар хотноо 29-30 ны өдрүүдэд болж байна. Уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Оросын Төв банкны Дэд Ерөнхийлөгч А.П.Торшина болон бусад албаны хүмүүс мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И.К Азизова нар оролцлоо.
Уулзалтаар Монгол Улсын гадаад худалдаа, банкны салбар дахь хамтын ажиллагаа, ОХУ-ын Банкны салбарын өнөөгийн байдал ба хөгжил, Монгол дахь өнөөгийн макро эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын боломж, хамтын ажиллагаа, Монголын Төв банкнаас баримталж буй мөнгөнийи бодлого, Хоёр орны хоорондох худалдааны санхүүжилт, төлбөр тооцооны нөхцөлийг сайжруулах зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. Мөн өдрүүдэд хоёр орны арилжааны банкууд хоорондын уулзалт боллоо.
Хоёр орны Төв банкуудын анхдугаар уулзалт 2015 онд ОХУ-ын Москва хотод болсон ба Монголбанк, ОХУ-ын Төв банктай “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл” байгуулах асуудлаар, Хоёр улсын арилжааны банкуудын хамтын ажиллагааг дэмжин, тэдгээрийг хамруулсан дугуй ширээний уулзалтыг зохион байгуулах боломжийг судлах, Банк хоорондын хил дамнасан төлбөр тооцооны системийг хөгжүүлэх, ОХУ-ын хилийн ойролцоох арилжааны банкуудаас бэлэн рубль импортлох боломжийг Монголын банкуудад олгох талаар байр сууриа илэрхийлцгээж байв.
URL: