ЦАХИМ ЭХ ОРОНЧИД ОО, ЭХ ОРОН ЧИНЬ ШАТАЖ БАЙНА

olloo_mn_1498703148_5(240)Та энэ зургийг харж байна уу? Энэ бол таны “Миний эх орон” хэмээн цээжээ дэлддэг Монгол Улсын газар нутгийн нэг хэсэг. Улс төрчид, нэр дэвшигчдээс өмгөөлөн, харамласан, хамгаалахыг хүссэн таны газар нутаг. Тэнд түймэр асаж  байна. Таныг утас, компьютерийнхээ цаанаас ёс журамт иргэн хүний дүрээр улстөржиж суух хооронд эх орны чинь үнэт баялаг ой мод шатаж байна. Нийт нутгийн талаас илүү хувь нь гандуу хуурайшилттай байгаагаас үүдэн ой хээрийн түймрийн тоо буурахгүй хэвээр байна.

Яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотыг түймрийн утаа бүрхчхээд байгааг та харж байгаа байх. Хэдийгээр нийслэлийн орчим ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт суманд гарсан түймрийн утаа нийслэл орж ирээд байгаа юм.

Өнөөдөр Булган аймаг Бугат суманд 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал суманд тус бүр 1 түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1 түймэр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1 түймэр нийт 6 түймэр байна.

 Дээрх түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 166 албан хаагч, 16 автомашин, орон нутгаас 168 иргэн, 15 автомашинтай нийт 334 хүн, 31 автомашин, 26 морьтойгоор ажиллаж байна.

Онцгой байдлын газраас амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулсаар байна. Цахим орчинд иргэд ч  бас түймрийн зураг тавьж, анхааруулсаар байна. Гэхдээ тэднээс ус бариад галын шугам руу зорьж байгаа нь цөөхөн.

Галын шугамд алба хаагчид өдөр шөнөгүй өглөө оройгүй зүтгэсээр байна. Харин бид өдөр шөнө, өглөө оройг ялгалгүй улстөржсөн ч дахин сонгуульд долоон тэрбумыг зарахаар болчихоод байна. Хэрэв энэ мөнгөөр улаан гал руу нүцгэн шахуу очдог гал сөнөөгчиддөө техник хэрэгсэл авч өгсөн бол…

Хамгийн сүүлд Улсын баатар хотын дарга асан Э.Бат-Үүл ард түмнээ тэмцэлд дуудан, уриалж олон нийтийн дургүйцлийг хүргэсэн. Улсын баатар хэмээн эрхэм алдрыг тэр тэмцэгчийн дүр хэмээн ойлгосон энэ. Уг нь эрхэм баатар Үүл дарга эх орончийн дүрээр галын шугамд зүтгэж байгаа алба хаагчдадаа тус хүргэж, гал түймэр унтраахад ард түмнээ уриалсан бол улсын баатар шиг харагдах байлаа. Гэвч тэр болоод цахим эх орончид улстөржсөөр байна.

Яг одоо Монгол Улсад улстөржсөн эх орон ч иргэн биш ус барьсан эх орон ч иргэд илүү хэрэгтэй байна….

http://olloo.mn/n/44153.html


URL:

Нэр: Ариунаа Огноо: 29 June 2017

Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.

Нэр: Ариунаа Огноо: 29 June 2017

Тэр Путинтэй зураг хөрөгөө эвлүүлээд поп-доод байсан. Яах гэж тэр том хүнээр оролддог юм бээ энэ женко. Дэллхий даяар Монгол популист ерөнхийлөгчтэй болох магадлалтай гэж ярьж байна. Сонгогдоочгүй байхад Монголд орж ирэхээр яригдаж байсан хөрөнгө оруулалтууд гацаж хүлээлтийн байдалд орлоо. Доллар маш хурдацтай өсөж байна.

Нэр: Ариунаа Огноо: 29 June 2017

Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ. Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэллээ.

Нэр: Зочин Огноо: 30 June 2017

Хэтэрхий үндсэрхэг поп улс төр ийм л үр дүнг авч ирж байна. Монголд таатай хандаж байсан хөрөнгө оруулагчид одоо биднийг тогтворгүй бизнесийн орчин үүсгэж магадгүй гэдэг дээр байр суурь нь нэгдчихлээ. Одоо тэгээд малаа маллаад үнээгээ саагаад л амьдрах хэрэг үү. Дэлхий хавтгай болсон гэдгийг хэзээ ойлгох хүмүүс вэ бид.

Нэр: Ариунаа Огноо: 30 June 2017

Аааяаяаяа Монголын эдийн засаг сэргэх найдвар эргээд үгүй боллоодоо хөөрхий. Ноён доллар гуай буцаад чангараад эхэлчихэж, Хувьцааны уналт улам эрчимжсээр байдаг. Улс төрийн тогтворгүй байдал гэдэг ийм аюултай байгаа юм даа. Ганцхан жилийн өмнө 65 суудал өгч байсан намынхаа эсрэг Поп улс төрчийг дэмжсэнийхээ хариуг авах нь дээ бид.

Сэтгэгдэл бичих