Ухаан алдтал нь зодоод гар утсыг нь дээрэмджээ
Өчигдөр 17 цагийн үед СХД-ийн 32 дугаар хороо буюу Баруунтүрүүний улаан худгийн ойролцоо 16 настай эрэгтэй А-г автобусанд цуг сууж ирсэн хоёр хүү нийлж байгаад зодож гар утсыг нь булааж зугтсан хэрэг гарчээ.
Хүү мөлхөж явсаар гэртээ ороод ухаан алдсан гэнэ. Энэ хэрэг дээр харьяа дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн шалгалт хийж ажиллаж эхэлсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn
URL: