Алтны үнэ өснө

7496888ec732d04b06abddc42f5466e78c17eaccӨнгөрсөн оны мөн үеийнхээс  алтны үнэ бараг найман хувиар  нэмэгджээ.

U.S. Global Investors компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Фрэнк Холмсын хэлснээр, алтны үнэ цаашид  өсөх нь. Хэрэв хэлснээр нь болох юм бол алтны үнэ өнөөгийн тогтсон 1250 доллараас 20 хувиар нэмэгдэх юм байна.

Gold & Precious Metals (USERX) сан нь Morningstar-ын  чансаагаар дөрвөн одтой  U.S. Global Investors  байгууллагын эерэг дүгнэлт нь алтаар энэ долоо хоногт том наймаа явагдах гэж  буйг илэрхийлж байна.

“Металл нь драйверийн ердийн эрэлтэд мэдрэмтгий. Жишээлбэл геополитикийн тодорхойгүй байдал, сул доллар,  бодлогын бага хувьтай хүү зэргийг хэлж болно. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт өмнөх оны арваннэгдүгээр сараас хойш алт доллараас дээгүүр ханштай байсан нь хамгийн том цочролтыг өгсөн байх магадлалтай” хэмээн Холмс хэлж байна.  Алтны  фьючерс өнгөрсөн долоо хононгт унци нь 1250 доллар хүртэл буурсан ч өмнөх оныхоосоо найман хувиар илүү үнэтэй байлаа. Дональд Трампын  улс төрийн хөтөлбөр тасалдаж байгаа учраас доллар суларч буй.

Геополитикийн эрсдэл бөгөөд тодорхойгүй байдал  түүнд нь Brexit, Трампын хүчин зүйл, Ойрхи  Дорнодын  хурцатмал байдал  алтны үнийг нэмэгдүүлэх дохиог өгч байна гэдэгт Холмс итгэлтэй байна.


URL:

Сэтгэгдэл бичих