Голын усны ослоос сэрэмжүүлж ажиллаж Байна

10134

Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн Баянзүрх дүүргийн 20-р хорооны Хар усан тохойгоос Маршлын гүүр хүртэл туул голын эрэг дагуу гол усны аюулаас урьдчилан сэргийлэх эргүүл зохион байгуулав. Амарч аялж байгаа иргэдэд гол усны аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа хийж, голын дагуу бага насны хүүхдийг хараа хяналттай байлгаж, согтууруулах ундаа хэрэглэхгүй, байгаль орчныг бохирдуулахгүй байхыг анхааруулж  ажиллалаа гэж Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих