Сонгуулийн ирц 66.54 хувьтай гарчээ
Сонгуулийн ерөнхий хорооноос дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сонгогчдын ирц болон бусад асуудлаар мэдээллийг хүргэлээ.
2017 оны 6 дугаар сарын 26-ны оройн 22 цагийн байдлаар орон нутагт ирц 65.53 хувьтай байсан бол нийслэлд сонгогчдын 67.73 хувь нь саналаа өгчээ. Нийт дүнгээр улсын хэмжээнд сонгогчдын 66.54 хувь нь саналаа өгсөн байна.
Одоогоор нийт 1984 санал авах байрнаас 1836 санал авах байрны дүн ирээд байна. Зарим багууд дээрх санал авах байр сүлжээгүй газарт байрладаг гэсэн шалтгаанаар дүн нь ирээгүй байгаа аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалтын явцын мэдээг 22 цагийн байдлаар танилцуулъя.
URL: