Ц.ЭЛБЭГДОРЖ: Сонгуулиа идэвхтэй өгөөд, сайхан наадаарай

olloo_mn_1498454639_ernhglgchӨнөөдөр Монголчууд тав дахь ерөнхийлөгчөө сонгох түүхэн өдөр. Энэ өдөр өнөөгийн төрийн тэргүүнээс авахуулаад иргэд бүгд Ерөнхийлөгчөө сонгоно. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаагийн хамт саналаа өгсөн юм.

Үүний дараа тэрбээр  сонгогч олондоо хандан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж “Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна. Зохион байгуулагчид сонгуулиа хуулийн дагуу, иргэдийнхээ чөлөөтэй саналаа илэрхийлэх бололцоог хангаж, сайн ажиллана гэдэгт итгэж байна. Сонгуулиа амжилттай хийгээд, бүгдээрээ сайхан наадамлая. Төр улсын маань ажил амжилттай, түмэн олны минь амьдрал амгалан, бүтээл нь улам их байхын ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих