Монгол руу их хэмжээний сум хууль бусаар нэвтрүүлэх гэсэн Тувагийн иргэдэд ял оноожээ
Монголын хилээр их хэмжээний бууны сум нэвтрүүлэхийг завдсан хоёр иргэнд ял оноох шүүх хурал Тувагийн БНУ-д өчигдөр буюу Баасан гарагт болжээ.
Энэ оны гуравдугаар сард Эрзинский дүүргийн шүүх хууль бусаар галт зэвсэг хадгалсан хэргээр 38 настай Бады Минчээд энгийн дэглэмтэй шоронд гурван жил хорих, 32 настай Аян-оол Дондогт хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноож байсныг өчигдөр давж заалдах шатны шүүх хурлаас хэвээр үлдээсэн байна.
Эдгээр иргэд нь 2015 оны долдугаар сард 53,950 ширхэг 5.6 мм-ийн калибрийн сум Монголын хилээр давуулах гэж яваад баригдаж байжээ. Новосибирскээс ангийн зориулалттай 54,000 бууны сумыг найзаараа дамжуулж авсан иргэд үүнийгээ моринд тээвэрлэн хилээр нууцаар гаргах гэж яваад баригдаж байсан гэнэ.
Оросын хилийн цэргүүд тэднийг 2015 оны долдугаар сарын 29-нд саатуулжээ.
Эх сурвалж: Lenta.Ru
URL: