Катар “гүрийсээр” байна
Арабын орнуудын лигийн хуралдаан.
Арабын хойгийн Кувейт тэргүүтэй улсууд харилцаагаа хэвийн болгоход хийх шаардлагатай зүйлсийн жагсаалтыг бичсэн албан шаардлагыг Катарт хүргүүлжээ. Жагсаалтад бичигдсэн шаардлагуудын талаар одоогоор мэдээлэл алга байна. Үүний өмнө АНУ-ын Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч “Вашингтон Арабын орнуудаас Катарт хүргүүлж байгаа шаардлага нь бодит байдалд нийцсэн, амьдралд дээр хэрэгжих боломжтой байна гэж найдаж байгаа” талаар мэдээлэл хийсэн юм.
Мохаммед бин Абдель Рахман аль-Тани
Харин Катарын Гадаад хэргийн сайд Мохаммед бин Абдель Рахман аль-Тани Арабын орнууд хаалтаа буулгасны дараа л шаардлагыг авч хэлэлцэнэ, үүнээс өмнө сөхөж ч харахгүй гэсэн хатуухан байр суурийг илэрхийлж байна. Түүнийхээр бол Доха Арабын орнуудын зөвлөлийн бодлогын хүрээнд ямар ч асуудлаар хэлэлцээр хийхэд бэлэн, харин энэ байгууллагатай холбоогүй асуудлуудыг бол авч хэлэлцэхгүй гэсэн байр суурь баримталж байгаа аж. “Миний хэрэг бол миний л хэрэг. Хэн ч хөндлөнгөөс оролцох ёсгүй. “Аль Жазира” бол манай улсын асуудал, бүс нутгийн талаар баримтлах бодлогоо бид бие дааж явуулна. Өөрсдийн бодлогоо хэнтэй ч зөвлөлдөхгүй” гэж тэрээр өгүүлжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ