“Улаанбаатар цом”-ын эхний медальтнууд тодорлоо
“Улаанбаатар цом” боксын олон улсын тэмцээн Хандгайт дахь “Их тамир” спортын ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээн ид дундаа ороход зарим жингийн медальтнууд тодорчээ. Өчигдөр манай тамирчдаас 64 кг-ын жинд Б.Чинзориг хүрэл медалийн болзол хангасан бол энэ жинд Г.Баярхүү, О.Норобал нар өнөөдөр медалийн төлөөх тулаанаа хийнэ. Мөн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангасан бөгөөд дараагийн шатанд Индонезийн боксчинтой хүч үзэх юм. Түүнчлэн 56 кг-д Х.Энх-Амар хүрэл медалийг гартаа оруулсан бөгөөд маргааш БНАСАУ-ын тамирчинтай мөнгөн медалийн төлөө тулалдахаар болсон байна. Энэ удаагийн тэмцээнд манай шилдэг ширэн бээлийтэн Д.Отгондалай, Б.Түвшинбат, Э.Цэндбаатар нар өнжиж байгаа юм.
URL: