12360 м.кв талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэв
Нийслэлийн нутаг дэвсгэрт ‘’Хог хаягдлын тухай’’ хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хөл газрын ургамал болон шарилж, зэрлэг ургамлыг устгах, тархалтыг хязгаарлах ажлыг өрнүүлж байгаа билээ. Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1,3,6,26 дугаар хорооны нийт 12360 м.кв талбайн шарилжийг түүж, цэвэрлээд байна.
Дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар II”-ын ажилчид хөл газрын харшил үүсгэгч ургамлуудыг үндсээр нь зулгаах, гар хадуур болон зүлэг хяргагчаар газрын гадаргуутай тэгшлэн тайрч байгаа юм. Энэ сарын 17-ноос 9 дүгээр сарын 5-ныг хүртэл үргэлжлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд болон СӨХ-ыг аянд идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Боловсрол юу ч биш гэж Женког хуцахыг сонссон бидний ирээдүй яах вэ? Баахан хар ажилчин, боловсролгүй архичин бэлдэх гээд байгаа юм уу? Боловсролгүй байх чинь бахархал юмуу гэж Женкогоос асуууя!