Сирийн засгийн газрын арми, засгийн газрын эсрэг зэвсэгт бүлэглэлтэй ширүүн тулалдав

10090

ХОУР-ын мэдээ: 21-нд Дамаск хотын зүүн хойд дүүргийн Жобар бүсэд Сирийн засгийн газрын арми, засгийн газрын эсрэг зэвсэгт бүлэглэлтэй ширүүн тулалдаан хийжээ. Сирийн армийн нэгэн офицер: Засгийн газрын арми үйл ажиллагаагаа ахиулж, улам өргөн цар хүрээтэй довтолгоо хийж болзошгүй гэжээ.

20-нд Дамаск хотын дүүргийг ракет, миномётоор довтолсны улмаас наад зах нь 4 хүн шархаджээ. Энэ бол 5-р сарын эхээр “бүсийн мөргөлдөөнийг багасгах” хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш Дамаск хотын дүүрэг анх удаа ноцтой довтолгоонд өртөж байгаа нь энэ юм.

Үүнтэй холбогдуулж, 21-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдэл гаргаж, Сирид цэргийн үйл ажиллагаа явуулж буй олон талууд эгэл ард, тэдний эд хөрөнгө, ялангуяа дайны байдал хурцадсан Ар Рака хот зэрэг бүс нутгийг бүх хүчээрээ хамгаалахыг уриалжээ. \Сайн-Өлзий\

ХОУР


URL:

Нэр: Гантуяа Огноо: 22 June 2017

Боловсрол юу ч биш гэж Женког хуцахыг сонссон бидний ирээдүй яах вэ? Баахан хар ажилчин, боловсролгүй архичин бэлдэх гээд байгаа юм уу? Боловсролгүй байх чинь бахархал юмуу гэж Женкогоос асуууя!

Нэр: Солонго Огноо: 22 June 2017

Женко баттулгыг чуулган дээр ажил хэрэгч байдлаар ганц ч асуулт асууж, үг хэлж байсныг санахгүй юм

Сэтгэгдэл бичих