МАФИТАЙ ЦУВРАЛ ШИГ ХӨВӨРСӨН ХАР ПИАРТАЙ СУРТАЛЧИЛГАА ӨНДӨРЛӨЖ БАЙНА
Ялж л байвал өрсөлдөгчөө юу ч гээд гүжирдэхээс сийхгүй, энэ тал дээр мэргэшсэн баг ажиллаж, олон башир аргыг дэлгэрүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өндөрлөхөд цөөхөн хоног үлдэв. Өрсөлдөгчийнхөө эсрэг хамгийн их хар мэдээлэл ашиглсан гэдгээрээ энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиудаас ялгарч байгаа юм. Сонгуулийн сурталчилгаа эхлэх мөчөөс хар мэдээллүүд өдөр бүр мафитай кино шиг хөвөрч, тэрхүү мэдээллийг түгээж байгаа нэр дэвшигчийг хэн бэ гэдгийг тод харууллаа.
Нөгөө талаар сонгуулийн хар пиар их байна уу, бага байна уу, тэр нь нийгэмд хэр зэрэг хор нөлөө дагуулж байна вэ гэсэн судалгааны гэмээр асуултуудад энэ сонгуулийн явц өөрөө түргэн хариу өгч байв. Энэ бүгд энэ сонгуулийн онцлогт тооцогдож байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд өрсөлдөгчийнхөө эсрэг хамгийн их хар мэдээллийг түгээсэн нэр дэвшигчээр Х.Баттулга тодорлоо. Өрсөлдөгчийнхөө яс үндэс, царай зүс, үр хүүхэд, өтөл буурай үхсэн сэхсэн хүмүүсийнх нь ясыг хүртэл өндөлзүүлсэн Х.Баттулгын сонгуулийн штабынханд үнэн худал мэдээлэл тараах нь чухал байсан болохоос монгол хүний баримталдаг ёс жудгийг санах ой байсангүй нь харамсалтай.
Монголын хоёр зуун хүний толгойг авах хэрэгтэй хэмээн аллагад уриалсан аймшигт яриа бүхий нэвтрүүлгээр сурталчилгаагаа эхэлсэн Х.Баттулгын баг сонгуулийн сурталчилгааны явцад Монгол төрийн өөдөөс ташуур бариад босох дайны юм бас ярив. Үүнээс хойш өөртөө “эх оронч” гэсэн алдар хайрлаж энэ сонгуульд өрсөлдөж байгаа хүнээс гарамгүй үйлдлүүд өнөөдрийг хүртэл тасралтгүй гарч байгаа.
Гэвч мөнөөх “эх оронч” маань харамсалтай нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд өрнөх мэтгэлцээнээс хэд хэдэн удаа зугтаасан бол багийнхан нь АНУ-аас сонгуулийн санал тоолох машин оруулж ирэх гэж байгаад баригдав. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд ард түмнээ хагалан бутаргах үгсийг тогтмол хэрэглэсэн Х.Баттулгаас тэмцэх, ялах гэсэн үг тогтмол гарч байсан нь мөн анхаарал татсаар байгаа.
Монголчууд үеийн үед эвтэй байхдаа хүчтэй байсан. Гэтэл одоо хагалан бутаргах гэж улайран зүтгэх нь юуны учир вэ. Арай улс оронд хар сүүдрээ үлдээсэн долдугаар сарын 1-нийг дахин эхлүүлэхийг хүсэмжлээд байгаа юм биш биз.
Энэ мэт гэнэтийн “дайрлага”-ууд юу гээчийн хар сонгууль болж өрнөснийг олон хэлүүлэлтгүй харуулж буй биз ээ. Ингээд сонгуулийн сурталчилгааны үед гарсан гүтгэлэг, хар мессежийг заримаас түүвэрлэн хүргэе.
2017.05.29 өдөр: Энэ өдрийн орой “С1”, “ТВ9” зэрэг телевизээр хүчирхийлэл аллагад уриалан дуудсан шинжтэй “Улаан тарианы хүүхдүүд” нэртэй нэвтрүүлэг цацагдаж, “ТВ9” телевизийн олон улсын тоймч Ш.Гантулга “Монголын нийгмийг цэвэрлэхийн тулд 200 хүний толгойг тасдаж, Монголчууд түүнийгээ тойрон бүжиг хийх хэрэгтэй” хэмээн ярьж хүмүүсийг айдаст автуулав.
2017.06.05 өдөр: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн удам судрын тухай Эрэлхэг монгол залуугийн үхэл, Эзэн Чингисийг доромжлов зэрэг гүтгэлэг агуулсан бичлэгүүд 2017 оны зургаадугаар сарын 1-нээс олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Хоорондоо уялдаа холбоотойгоор шат дараалан цацагдсан энэ бичлэгүүдийг Херо студи үйлдвэрлэж, Х.Баттулгын штабынхан цацсан гэдэг нь олон нийтэд ойлгомжтой болов. Энэ өдөр иргэн Түвдэнбалжираар өөрөөр нь яриулаад бичлэг хийсэн, бичлэг нь байгаа, энэ бол зөвхөн дохио, үүнээс ч олон бий” хэмээн ярьсан тэдний яриа нийтэд ил болсон юм.
2017.06.10 өдөр: Энэ өдөр Монголын Телевизүүдийн холбоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гурван эрхмийн дундах халз мэтгэлцээнийг зохион байгуулахаар товлосон ч Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга орон нутгийн иргэд, сонгогчидтой уулзаж байгаа гэсэн шалтгаанаар халз мэтгэлцээнд оролцохоос татгалзсан юм. Нийслэлээс 45 км-ийн зайд орших Төв аймагт уулзалт хийж байсан нэр дэвшигч Х.Баттулга ард түмнээ хүндлэхгүй байна уу эсвэл халз мэтгэлцээнээс эмээсэн үү гэдгээ тайлбарлаагүй юм.
2017.06.16 өдөр: С.Ганбаатарын “Мүүн”-ийн Солонгос эзнээс санхүүжилт авсан нууц бичлэг Солонгосын сайтуудаар цацагдаж эхэлжээ. Бичлэгийг Х.Баттулгын штабаас тараасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд өрнөж байна.
2017.06.17 өдөр: 60 тэрбумын асуудлыг дэлгэсэн Г.Доржзодов гэх залуу Х.Баттулгын сонгуулийн штабтай нарийн холбоотой гэдэг нь ил болов. Энэ өдөр түүний талаар сэтгүүлч Л.Мөнхбаясгалан мэдээлэл түгээсэн бөгөөд сая сая ам.доллар ярьж яваа Г.Доржзодов Г.Баасангийнд хоёр хоноод, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийнд орогнож, Х.Баттулгын хувийн С1 телевиз хамгийн түрүүн очсон нь үйл явдал өөрөө зохион байгуулалттай “кино зохиол” байсан гэдгийг нотлов.
2017.06.20 өдөр: Хойд хөршийн хэвлэл мэдээлэл Монголын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зургаар эвлүүлэг хийж, В.Путин өөрийг нь дэмждэг гэдгийг нотлох баримт болгон сурталчилгаандаа ашигласныг илрүүлж, егөөтэйхэн нийтлэл бичив. Бодит байдлыг гуйвуулж, хуурамч баримт ашиглаад ард түмнээ ч, хойд хөршөө ч хуурах гэсэн Х.Баттулга энэ бүтэлгүй оролдлогдоо ямар нэгэн хариулт өгч чадсангүй.
Х.Тэргэл
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Баттулгыг урагшаа хятадруу явуулж хятадын хөгжлийг гацаая ганц чаддаг юм нь биздээ
Баттулгад улс төрийн туршлага биш хар ПР, Монголчуудыг талцуулах туршлага бол арвин шүү
Женко баттулгыг чуулган дээр ажил хэрэгч байдлаар ганц ч асуулт асууж, үг хэлж байсныг санахгүй юм