6 дугаар сарын 22: Доголон Төмөр хааны хараал биелсэн өдөр үү

төмөр(5)Өнөөдөр 6 дугаар сарын 22. Энэ өдөр жилийн хамгийн урт өдөр бөгөөд энэ өдрөөс зуны хамгийн халуун өдрүүд эхэлдэг гэж тооцдог.  Тэгвэл өнгөрсөн зууны түүхэнд энэ өдөр хараар тэмдэглэгдэн үлдсэн юм.

Учир нь фашист Герман ЗХУ руу энэ өдрийн үүрээр дайралтаа эхлүүлж хатуу ширүүн 4 жилийн дайн дэгдэж, олон арван сая хүн үхэж үрэгдсэн билээ. Тэгвэл энэ өдөртэй холбоотой бас нэг оньсого шиг явдлын тухай ярилцах нь бий.

Тэр нь “доголон” Төмөр хааны хараал хэмээх зүйл

1941 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн өглөө Зөвлөлтийн академич Герасимовичийн удирдсан археологийн эрдэмтэд Самарканд дахь доголон Төмөр хааны бунханыг хөндөхөд нэгэн бичиг гарч ирсэн бөгөөд уг бичигт “Хэрвээ миний шарилыг хөндөх аваас дэлхий донсолно” гэсэн утгатай бичиг байсан гэдэг.

Тун удалгүй 1941 оны 6 дугаар сарын 22-ны өглөө фашистын Герман ЗХУ-руу харилцан үл довтлох гэрээгээ зөрчин халдсан түүхтэй. “Төмөр хааны хараал” гэсэн энэ сэдвээр Оросын эрдэмтэн судлаачид олон янзын таамаг дэвшүүлэн бичсээр ирсэн.

Үнэхээр ч Төмөр хааны бунхан, шарилыг хөндсөн нь үнэн боловч, гурав хоноод дайн эхэлсэнтэй ямар нэг холбоо байгааг тогтоох аргагүй юм.

И.Болд


URL:

Сэтгэгдэл бичих