БНХАУ-ын иргэн дахин хүүхэд хулгайлахыг завджээ
Хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ын сэтгэцийн эмгэгтэй эмэгтэй гурван монгол охиныг хулгайлахыг завдсан хэрэг гарсан. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд тус сэтгэцийн өвчтэй эмэгтэй сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тус хэрэг намжаагүй байхад БНХАУ-ын иргэд дахин хүүхэд хулгайлахыг оролдсон гэх мэдээлэл гарч эхэллээ.
Тодруулбал, Энэ сарын 12-ны өдөр “Драгон” төвөөс хот хоорондын шугамын автобусаар Орхон аймаг руу явах гэж байсан нэгэн иргэний гурван настай эрэгтэй хүүхдийг хулгайлахыг завдсан байна. Хүүхэдтэй хамт явж байсан хүн тасалбар бичүүлэхийн хооронд 3 настай хүүхдийг нь үл таних этгээдүүд тэврэн гарч явсан аж. Ингээд хүүхдийг авч явсан хүн яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, мэдээлэл өгснөөр цагдаагийнхан яаралтай ажиллаж ойролцоох орон сууцнаас хүүг олж, асран хамгаалагч нарт хүлээлгэн өгчээ.Сэжигтэн этгээдүүд эхнэр нөхөр бөгөөд Хятадын иргэн юм байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Эх сурвалж: JIRGEE.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ арай дэндэж байна шүү таминь ээ
Энэ эмэгтэйг одоо монгол улсаас нэн түрүүн хөөж гаргаачээ. Эсвэл сэтгэцийн эмгэгтэй нь үнэн бол шар хадны эмнэлэгт хэвтэж эмчлүүлээчээ. тэгж чадахгүй бол монголын цагдаа төр гэж байгаад хэрэг байн уу үгүй юу. Эсвэл энэ эмэгтэй энэ талын гэмт хэрэгтэй юм уу. үүнд хариу өгөх сэтгүүлч байна уу таминь ээ. Яг баттай эх сурвалжаас баталгаатай мэдээ хүсч байна. Монголын цагдаа төр ард түмний үр хүүхдүүдийг хэрхэн хамгаалахыг яг энэ дээр нэг харцгаая.