Сэрэмжлүүлэг: Үер усны аюулаас болгоомжил
Гол усны осол, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон амралт, аялал зугаалгын улиралтай холбогдуулан иргэдэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх зорилгоор ОБЕГ-аас хэвлэлийн бага хурлыг хийсэн билээ.
2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн 19 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 24 удаагийн тохиолдлоор 28 хүн (хүүхэд-6, насанд хүрэгсэд-22) амь насаа алдаад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад (2016 онд нийтдээ 134 хүн усанд осолдож амь насаа алдсаны 47 нь бага насны хүүхэд байсан) усанд осолдсон хүний тоо 17-оор нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд иргэдийн хайрамж болгоомжгүй байдал, хүүхдийг хараа хяналтгүй орхидог, анги, хамт олон, найз нөхдөөрөө зугаалах үедээ согтууруулах ундаа хэрэглэж усанд осолддог зэргээс шалтгаалж байна.
Түүнчлэн Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу энэ сарын 19-ний шөнө болон 20-ны өдөр Сэлэнгэ, Төвийн бүс нутгаар бороо орох төлөвтэй байгаа юм. Тиймээс ихэнх нутгаар олон хоног халсан тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
О.Сайхан
URL: