Монголын урлагийг дэлхийн сонорт цуурайтуулсан Г.Ариунбаатарын фото түүх
2015 онд Английн “BBC” телевизээс зохион байгуулдаг “Cardiff Singer of the World” уралдаан энэ жил улам их онцлогтой болж байна. “ВВС” телевиз, Уэйлсийн үндэсний дуурийн театр, Кардифф хотын зөвлөн хамтран зохион байгуулдаг эл уралдааны сүүлийн шалгаруулалтад 20 дуучин багтсан юм. Урьдчилсан шатны шалгаруулалтаас сүүлийн шатанд АНУ, Армен, Англи, Өмнөд Африк, ОХУ, Украин, Узбекистан, Уэльс, Шотланд, Белги, Итали, Турк, Норвеги, БНСУ болон Монголын дуучид багтсан.
Анх удаа Монголоос хоёр дуучин багтахад “Чингисийн одонт”, Гавьяат жүжигчин, баритон Г.Ариунбаатар, Улсын драмын эрдмийн театрын гоцлол дуучин, тенор Б.Батжаргал нарын дуучид шигшээ уралдаанд дахин дуулахаар болсон юм. Тэд өнгөрсөн долоо хоногт финалын шалгаруулалтын эхний давааг давсан. Шигшээд үлдсэн 20 дуучин дөрөв дөрвөөрөө хэсэг болж, өрсөлдсөнөөс Г.Ариунбаатар Романсын төрөлд тэргүүн байрыг эзэлсэн юм.
Тэгвэл Романсын төрөлд тэргүүн байрыг эзэлсэн Г.Ариунбаатарын амьдралын нэгээхэн хэсгийг фото түүхээр өгүүлж байна.
Бага нас. Г.Ариунбаатар Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1988 онд төржээ. Жанжин малгай, ганган хүрэмтэй энэ хүү Төв аймгийн унаган хүүхэд.
н.Ганбаатарын гэр бүл. Монголын урлагийн нэг тод төлөөлөгчийг төрүүлсэн малчин аав, ээж. Тэд хүүгээ алдаршихыг үзэж яваа азтай хүн.
Ээж. Ямар хүү төрүүлснээ ээж минь та хараарай… гэж дуу бий. Г.Ариунбаатарын ээж хүүхдүүдийнхээ төлөө Солонгост хүртэл ажил хийж явсан эмэгтэй. Амьдралын хүнд хүчир үед ээжийгээ бодож зоригждог байсан талаараа дуучин залуу ярьж байсан билээ.
“Чингис хаан” одонг Монгол Улсын гавъяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар хүртлээ. Тэрбээр энэхүү одонг гардан авсныхаа дараа “Хайртай Монгол орноо би бахархан дуулна, Их эзэн Чингис хаан, ухаант өвөг дээдсээ сүслэн дуулна, аав л ээжий хоёроо хайрлан дуулна, сайн сайхан бүхнийг би дээдлэн дээдэлж дуулна” хэмээсэн нт олон хүний сэтгэлийг хөгөлсөн.
Г.Ариунбаатар сурлагаар гавихгүй хүүхэд байсан ч авьяасаараа СУИС-д уригдаж чаджээ.
Алдаа, оноотой оюутан нас. Хоёрдугаар курстээ сургуулиа хаяж барилгачин, таксины жолооч хийж явсан түүх түүнд бий. Гэхдээ гуравдугаар курсээсээ эргэн сургуульдаа орж цагдаагийн “Сүлд” чуулгад дуучнаар ажиллаж эхэлжээ. Түүнийг зовж явахад хурандаа, яруу найрагч Л.Гаваасүрэн гуай тусалж, дэмжин урлагийн замд нь оруулсан гэдэг. Тэрбээр цагдаагийн байгууллагын харъяанд дуулж эхэлснээрээ багын мөрөөдөл буюу цагдаа болох хүсэлээ биелүүлсэн гэдэг.
Багш. МУГЖ, Профессор Д.Банди, МУГЖ, Профессор О.Ичинхорлоо, ОХУ-н Ардын Жүжигчин Дарима Линховоин бол түүний багш. Түүний багш О.Ичинхорлоо манай сайтад өгсөн ярилцлагадаа “Г.Ариунбаатарын хоолой баритон дотроо өндөр, өндөрлөг хоолой. Өөрөөр хэлбэл уянгын баритон хоолой гэх юм уу даа. Дээшээ их өндөр гардаг. Нарийн өнгийг их сайн дуулдаг. Тийм сайхан хоолой доо. Зарим дуучид ихэнхдээ дээд талын өнгөн дээр тээглээд байдаг. Тэгэхэд бол манай Г.Ариунбаатарын хоолой дээшээ маш сайн гардаг. “За яахав, би амьддаа чамаар ганцхан ари дуулуулаад сургачихъя. Үүнийг дуулчихвал чи цаашдаа гайхамшигтай явна” гэж хэлж сургасан” гэж дурьдаж байжээ.
Хоёр дахь амьдрал. Хоёр дахь амьдралаа эхлүүлж буй цаг, мөч. Харин үүнээс өмнөхийг нь арван жилийн ахлах ангийг сурагч байхдаа…
Хөвгүүд. Аялгуу, Эгшиг хоёр хүүгийн хамтаар
Өнгөрсөн жил тэрбээр П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлснээр дэлхийн хэмжээний дуучдын эгнээнд албан ёсоор багтсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин түүнд зориулан “Браво” хэмээн хэлж, монголчууд дуучин хүүгээрээ бахархсан тэр нэг өдөр ийм зураг алдаршжээ.
Монголын үзэгчид “Монгол сонгодог” тоглолтыг үзэх дуртай. Тэрбээр Н.Жанцанноров, Б.Шарав гэх мэт мундагуудын уран бүтээлийг багтаасан “Монгол сонгодог” тоглолтоо энэ жил хоёр удаагаа зохион байгуулсан билээ.
Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би.
МУГЖ, дуучин, цагдаагийн ахмад Г.Ариунбаатарын он, цаг одоо л эхэлж байна. Монголчууд түүнээс их зүйл хүлээж буй.
“Чингис хаан” одонгийн эзэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт. 2016.10.31
Эх сурвалж: Сэтгүүлч Ч.Зэвэг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
D’une buse on ne peut faire un epervier.