Дэлхийн алдартнуудын гангараа болсон далавчит Бенз Улаанбаатарын гудамжаар салхи татуулж байна
Монголоор моод дуусдаг байсан бол одоо хамгийн сүүлийн загварын шинэхэн хөлгүүд худалдаанд гарсан даруйдаа л Монголд үзэгдэх болжээ.
Хурд хүч, өнгө үзэмж, үнэ өртгийн хувьд дэлхийд хэн дуртай аавын хүүгийн унадаггүй алдартай машинууд Улаанбаатрын гудамжаар салхи татуулж байна. Автомашиныг Mercedes Benz болон бусад төрлийнх гэж хоёр ангилдаг. Өндөр өртөг, хурд хүч, өнгө үзэмжийн гэх олон үзүүлэлтэд нийсэн машин бол 2010 оны “Mercedes Benz SLS AMG” загвар юм. Монголд цорын ганц байгаа энэ машины эзэн нь О. Содбилэг. Таарсан бүхний харцыг булаасан, далавч мэт хоёр хаалгатай, саарал өнгөтэй, 6,3 литрийн багтаамжтай бензин хөдөлгүүртэй, 571 морины хүчтэй, моторын дээд эргэлт нэг минутад 9000, хоёр шатлалт хурдны хайрцаг, найман цилиндрийн хөдөлгүүртэй, хурдны дээд хэмжээ 360 км.цаг. Уг ганган хөлөг 183,000 ам.доллар буюу 228,201 сая төгрөгийн үнэтэй.
URL: