Нойргүйдэл даралт ихсэхэд нөлөөлнө

14976718265944a892650c7Цус харвалтад өртөгсдийн 60 хувь нь даралт ихсэх өвчтэй бөгөөд тэдний дээд даралт 140-160, харин доод даралт 90-95 байдаг аж. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 140-90-тэй хvнийг даралт ихтэй гэж vздэг байна. Энэ тохиолдолд хоёр хvн тутмын нэг нь даралт ихтэй болж байгаа аж. Иймээс өөрийнхөө артерийн даралтыг хянаж байхыг зөвлөж байна. Энэ нь цус харвалт болон бусад зvрх судасны өвчнөөс хамгаалах хамгийн найдвартай арга. Yvнээс гадна мэдэж байвал зохих хэд хэдэн зvйл бий. Yvнд,

1. Биеийн идэвхтэй хөдөлгөөн. Даралт ихсэх өвчтэй бол биеийн идэвхтэй хөдөлгөөнөө өөрийн биеийн байдалтай зохицуулах ёстой. Жишээ нь, тэгш газраар алхах нь эмчилгээний нэг арга мөн.

2. Цөцгийн тосоос аль болох татгалзаж, ургамлын тос хэрэглэх нь зохистой.

3. Талх, гоймон таргалуулдаг гэх яриа батлагдаагvй. Гэхдээ талхан дээр маш зузаан цөцгийн тос тvрхэж, дээрээс нь зvсэм хиам, эсвэл бяслаг нэмбэл таргалах нь мэдээж. Харин талх, гоймон ямар нэг хольцгvй бол бусад бvтээгдэхvvнтэй харьцуулахад бага калоритой.

4. Даралт vзэх vед чимээгvй байх хэрэгтэй.

5. Даралт ихсэх vед тайван байж, сайн унт. Нойргvйдэл даралт ихсэхэд нөлөөлдөг гэдгийг анхаарна  уу?


URL:

Сэтгэгдэл бичих