Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан

2srao3cgfab7539kiin1p9o4c9Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа төвийн аймгуудын нутгийн өмнөд  хэсэг болон зүүн аймгуудын зарим нутгаар түр зуурын бороо орно.

2017 оны 06-р сарын 17-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17 цагт: 22 хэм, 20 цагт: 18 хэм дулаан байна.


2017 оны 06 дугаар сарын 17-ны 20 цагаас 06 дугаар сарын 18-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс  секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, Дуу цахилгааны өмнө салхи түр зуур ширүүсч шороон шуурга шуурна. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм,  бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28  хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.


2017 оны 06 дугаар сарын 19-нөөс 06 дугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

19-20-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-22-нд нутгийн зүүн хагаст  бороо орно. Дуу цахилгаантай, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд төв болон зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих