Архидан согтууруулах эрх олгогч сайдын гэргий

Нэр төрөө хайралдаг зарим нэр бүхий эрхмүүд өөрийгөө өмгөөлж хамгаалан мэлзэхдээ худалдч хүнд бараг далавч ургаад хун болоод нисчихээ дөхөх юм. Эрхэм хууль зүйн сайд Нямдоржыг энэ монголын нийгэмд нэг хүн хоёр гараараа нэгэн зэрэг бичиж байгаа юм шиг үйл явдалтай гэдэгийг хэлж мэдэх хүн олон.

Өрх гэрийх нь бизнес, эрхлэж байгаа албан тушаал нь байнгын зөрүүтэй болцон. Сайд өөрөө монгол улсын хэмжээнд архидан согтуурах явдалтай тэмцэх тэргүүн эгнээний гол хүн нь байгаад байдаг. Гэтэл сайдын гэргий нь харин нийслэлийн хэмжээнд иргэдэд архи уух зөвшөөрлийг олгодог ганц хүн болчихоод байдаг. Ийм хачирхалтай гэр бүл манайд бас байх юм. ХЗДХ-ийн сайд Нямдоржын ажилын үр дүнг арагш нь татаж чангааж байгаа гол хүчин зүйл нь бол архидалдт, түүнээс үүдэлтэй элдэв төрлийн гэмт хэргүүд. Харин сайдын гэргий Долгормаагын тухайд НЗДТГ-ын дэргэдэх үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын хэмжээн дэхь бүх дэлгүүр хоршоо, ресторан зоогийн газар, паб, баар , караоке, зочид буудал гээд бүгдэнд нь архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгодог ганц хүн нь болчихоод байгаа. Хамгийн гол нь өнөөдөр архины тусгай зөвшөөрөл ямар үнээр олддог. Ямар танил талаар яригддаг болхыг монголчууд бүгд мэдддэг болж. Яг хууль журмых нь дагуу, яг тогтоосон тарифаар нь архины зөвшөөрөлийг олоод авцан хүн байна уу гэвэл ёстой үлгэр болно. Нэг талд нөхөр нь хуулийг сахиулж, архидан согтуурах явдалтай тэмцэж байгаа нэртэй нөгөө талд нь эхнэр нь зөвшөөрөл тарааж ажилдаг гэр бүл гэж бас байдаг л юм байна.


Эх сурвалж Manan


URL:

Сэтгэгдэл бичих