ДАРБА БАНДИДА ГЭГЭЭНТНИЙГ ХӨВСГӨЛИЙН ШАШНЫ ТЭРГҮҮНЭЭР ЗАЛЛАА

Бурхан багшийн 16 архадын нэг Лампрангийн хувилгаан Дарба Бандида гэгээний VII дүр Данзанчойжилодойг одоогоос таван жилийн өмнө Далай лам Хөвсгөл аймгийн Рашаант сумаас тодруулсан байдаг. Тэр цагаас хойш Өмнөд Энэтхэгийн Сэра дацанд бурханы ном үзэж байгаа Гэгээнтнийг эх нутагтаа ирэх үеэр нь Хөвсгөл аймгийн шашны тэргүүнээр заллаа.

olloo_mn_1497687114_Untitled-1Хөвсгөл аймгийн Рашаант, Архангай аймгийн Цэцэрлэг сумын 0-13 насны 100 гаруй хүүхдийн нэрсийг Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламд хүргүүлснээс Хөвсгөл аймгийн Рашаант сумын 12 настай Шаравжамц хүүгийн нэрийг таалан мутрын тамгаа даржээ. Бурхан багшийн 16 архадын нэг Лампрангийн хувилгаан Дарба Бандида гэгээний VII дүрээр тодорсон тэрээр Данзанчойжилодой хэмээх номын нэрийг авч Өмнөд Энэтхэгийн Сэра дацанд бурхан шашны бага боловсрол эзэмшсэн байна. Үргэлжлүүлэн 10 гаруй жил сурах түүнийг эх орондоо түр ирэх үеэр нь Хөвсгөл аймгийн шашны тэргүүнээр ийнхүү залж, бат оршил өргөх номын арга хэмжээ зохион байгуулжээ.

Энэ сарын 19-ийг хүртэл үргэлжлэх арга хэмжээг Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд, Дарба бандидын Лавран, Хөвсгөл аймгийн ИТХ, Рашаант сумын нутгийн зөвлөл зохион байгуулсан байна. Хөвсгөл аймгийн шашны тэргүүнийг сэнтийд нь залах ёслолд Монголын бурхан шашны тэргүүн хамба лам Чойжамц тэргүүтэй лам хуврагууд, төр нийгмийн зүтгэлтнүүд, нутгийн зон олон оролцжээ.


Б.Орхон


URL:

Нэр: Etsuko Casner Огноо: 19 June 2019

আমিই সেরা. ইংরেজী ও বাংলা অনলাইন অভিধান এবং ব্যাকরণ আমাদের অ্যাপ্লিকেশনটি তখন আপনার ইংরেজী শব্দ, বাক্যাংশ বা বাক্যে বাংলা অনুবাদ করে। … বাকিদের জন্য যারা বেনগ্লা ভাষা বলতে পারে না, বেনগ্লা তে ইংরেজিতে অনুবাদ করা বেশ কঠিন হতে পারে। বাংলা থেকে বাংলা অনুবাদ কিভাবে কাজ করে? uphindikhabar.in

uphindikhabar.in

Сэтгэгдэл бичих