Энэ өдрийн зурхай /2017.06.17/
Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 17. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 23. Санчир гараг. Могойг хүлэгч одтой, Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Огторгуй
Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Өнгөрсний таагүй дурсамж, зөрчилдөөн, дайсагнал зэргийг мартах бололтой. Энэ өдөр хүн өөрт болон эргэн тойрныхондоо тухлаг орчныг бий болгож чадна. Хувийн амьдралд томоохон үйл явдал тохиолдож, бэлэг авах, таатай зүйлээ дурсах болно.
ҮХЭР (4/20-5/20)
Энэ ордны хүүхдүүд бүхнийг тогтоох ой чадвараараа эргэн тойрныхондоо сайхан сэттэгдэл төрүүлнэ. Гэвч хүүхдүүдийн бүрэг зан аашаас болж зарим нэг нь тэдэнтэй хэл амаа ололцож чадахгүй. Хүүхэдтэйгээ сайхан харьцаатай байхыг хичээ. Ингэхийн тулд бага зэргийн цаг хугацаа шаардагдана.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр аз жаргалтай өдөр. Таны бүх ажил бүтнэ. Өнөөдөр хувийн сонирхолоо хамгаалахын тулд шийдвэртэй арга хэмжээ ав. Зарим тохиолдолд ширүүн өрсөлдөөнд оролцоно. Танд ялалт байгуулах онцгой боломж байна. Амьдралын бүх салбарт довтлох, хамгаалах тактикийг хослуул.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Танилын хүрээ эрс багасна. Та хэнийг ч гомдоохыг хүсэхгүй учраас хуурах шаардлага гарна. Энэ нь таны ганцаардах шалтаг болно. Ойрын хүмүүстэйгээ илэн далангүй бай. Хүнд үед дотроо онгойтол хэн нэгэнтэй ярьж зөвлөгөө тусламж ав. Бодол санаагаа бүрэн нээх тийм хүн олохыг хүснэ. Хэт болгоомжилсноос болоод үүнийг хийхэд амаргүй байна.
АРСЛАН (7/23-8/22)
Агаар салхи шаардлагатайгаас болоод сарын эцэст зүрхний өвчин илэрч магадгүй. Зугаалга зохио. Хэтэрхий хөнгөмсөг зангаасаа болж таны зарлага орлогоосоо давах болно, Өмнөх шүтэн бишрэгчидтэйгээ уулзах магадлалтай байна. Харилцан ойлголцолд хүрэх замд буруу ойлголт, гомдол гутрал олон тохиолдоно.
ОХИН (8/23-9/22)
Туйлын эрч хүчтэй өдер. Бүх зүйл дахин сэргэнэ. Бууж өгч болохгүй. Тэмцэл зогсонги амьдралыг сэргээнэ. Агаар салхинд гар. Даарч хөрөхөөс сэргийл. Ажил дээр нэмэлт ачаалал гарч ирнэ. Санхүүгийн хуримтлагдсан асуудлууд үдээс өмнө нааштайгаар шийдэгдэнэ.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Гэр бүлд маргаан үүсч болзошгүй. Бүгд л бусдын үгийг үл сонсон, өөрийгөө зөвтгөсөн халуухан маргаан болно. Маргаан бол байдаг л зүйл гэж бүгд хүлээн зөвшөөрвөл шийдэхэд амар. Та үйл явдлыг удирдах чадвартай байна. Ихэнхи нь өөрийн чадвараа гаргахаас татгалзахгүй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Од эрхэс таныг хий дэмий үймэрч, юу л бол юуг хийж бүтээчих гэсэн эрмэлзлээсээ татгалзахыг зөвлөж байна. Өдрийн ихэнхийг боломжийнхоо хэрээр гэртээ өнгөрөөхийг хичээ. Нөхцөл байдал нийгмийн идэвхитэй байхын эсрэг байна. Бие тань чилээрхвэл тайван амарснаар хүч чадлаа түргэн нөхөж, ямар учраас тавгүйрхснээ ойлгож ухаарах бололцоотой болно.
НУМ (11/22-12/21)
Спортын тэмцээн, уралдаант шалгалт өгөхөд таатай өдөр. Та ийм арга хэмжээнд урамшиж өөрийн авъяас чадвараа хурцаар харуулна. Өөрийн шургуу, уйгагүй чанараа харуул. Гэхдээ хэмжээгээ тохируул, эс тэгвэл энэ чанарууд тань зөрүүд, дураараа байдал болж хувирна.
МАТАР (12/22-1/19)
Худал хуурмаг, хоосон амлалт, хий хоосон хүлээлтийн өдөр. Аз турших, балмад явдалд автах зэрэг байдал гарч болзошгүй. Харилцан буулт хийх ч шаардлага гарч болзошгүй. Энэ өдөр та холбоогоо багасгаж тохиолдлын танилаас хол бай. Хүмүүстэй өргөн цар хүрээгээр харьцах нь хортой үр дагавартай. Тэвчээр гаргаж, биеэ эзэмд.
ХУМХ (1/20-2/18)
Эрүүл мэнд туйлын эмзэг байх ба энэ нь олон таагүй явдлуудын шалтгаан болно. Халдвар авах, үрэвсэл сэдрэх магадлалтай. Өвчнөөс урьдчилан сэргийлэх өвсний хандууд уувал танд хэрэгтэй. Мөн хоолоо байнга сойх нь танд тааламжгүй.
ЗАГАС (2/19-3/20)
Сэтгэл хөдлөлөө хянаж нөхцөл байдалд зохицож тайван амгалан байх өдөр. Төвөгтэй хэцүү нөхцөлд энэ нь хамаатнуудтайгаа зөрчилдөж хэрүүл тэмцэл хийхээс зайлсхийхэд тусална. Гэр бүлийн нөхөрсөг харьцааны үндэс таны гарт байна. Гол нөхцөл нь таны биеэ зөв авч явах явдал юм.
URL: