Д.Ганбат худалч уу?
Өнөөдөр Монгол Улсын Зам Тээврийн Хөгжлийн Дэд Сайд Б.Цогтгэрэл өөрийн албан ёсны цахим талбартаа дараах мэдээллийг нийтэлжээ.
Үнэхээр ч шинэ төмөр замын төсөлтэй холбоотой олон асуудал гарч, тэр бүү хэл эрүүгийн хэрэг хүртэл үүсч, Х.Баттулга, А.Гансүх нар шалгагдаж буй билээ. Гэтэл Зам Тээврийн Хөгжлийн Сайд Д.Ганбат УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр: “Төмөр замын суурь бүтэц бол 86 хувийн гүйцэтгэлтэй яваа. Энэ бол овоолсон шороо биш” хэмээн тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл салбарын сайд, дэд сайд хоёрынх нь байр суурь илт зөрүүтэй байгаа нь хачирхалтай. Д.Ганбатыг МАН-тай бараг хамаагүй шахуу, “Женко” Х.Баттулгын хүн гэх яриа улс төрийн хүрээнд байдаг. Үүнийг батлах мэт Зам Тээврийн Хөгжлийн Сайд Д.Ганбат “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа: “Женкогийн гар хөл, хамсаатан гэж бичихийн тухайд айх, эмээх юм алга. ” хэмээн өгүүлжээ. Ер нь 6 сарын 2-нд ОХУ-ын “RA-2099G” бүртгэлийн дугаартай “TBC-2MC” маягийн хөнгөн онгоц осолдсон нь түүний ажлын хариуцлагыг харуулсан хамгийн сүүлийн үеийн бодит жишээ болсон бөгөөд Д.Ганбатыг нэн даруй сайдаас нь огцруулах шаардлагатай гэж үзэх хүн ч МАН-ынханд дунд олон байгаа ажээ. Ер нь МАН-ынхан улс төр хийгээд байна уу? эсвэл Зам Тээврийн Хөгжлийн сайд Д.Ганбат “Женко”-гийн “гар хөл” болсон худалч нэгэн үү? гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.
П.Энхмандах
sonin.mn
URL: