“Исламын улс” Эль-Маядин хотыг сөнөтлөө хамгаална

efdfc6b7905eec28cfe62f195750bСирийн Дейр эз-Зор мужийн Эль-Маядин хот террорист бүлэглэл “Исламын улс”-ын шинэ нийслэл болж байгаа талаар “Associated Press” агентлаг мэдээллээ. Тус бүлэглэлийн талбайн командлагч нар нь оолноороо Сирийн Ракка, Иракийн Мосул хотоос зугтаж байгаа аж. Сүүлийн саруудад террористууд сандралдаж, Ирактай хиллэх Эль-Маядин руу довтлох болжээ.

“Исламын улс”-ын үйлдэж байгаа зэрлэг гэмт хэргийг тагнаж буй албаны төлөөлөгч Саид Мохаммед Хидер “Сирийн Эль-Маядин хот бол тус бүлэглэлийн сүүлчийн хоргодох байручир террористууд нийслэлээ үхэн үхтэлээ хамгаалах байх” гэж мэдээлжээ.

“Исламын улс”-ын дайчдын тоо 80 мянга гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн юм. Тэдний Ирак дахь хүч нь суларсан учир Сирид гол хүчээ төвлөрүүлэхээр тэмцэж байгаа бололтой.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN


URL:

Нэр: Anonymous Огноо: 21 December 2017

Usa europiig gazriin xursnuus tegshel isis mandtugai

Сэтгэгдэл бичих