Мөрөнгийн нисэх онгоцны буудал хамгийн утгагүй нэртэй буудлаар нэрлэгдэв
Парис хотын Шарль де Голлийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал дэлхийн хамгийн тааруу нисэх буудлуудын жагсаалтыг тэргүүлжээ. Аялагчид тус буудлын бие засах газруудад суултуур байхгүй, нислэгийн удирдлага хангалтгүй хийгддэг, түүнчлэн хоолны газрууд нь Францын хамгийн амт муутай хоолыг хийдэг хэмээн гомдоллов. Энэ нисэх буудлаар үйлчлүүлсэн нэг хүн тэнд байсан хугацаагаа шоронгийн ганцаар хоригдох өрөөнд байсантай дүйн харьцуулжээ. Хамгийн муу үйлчилгээтэй нисэх онгоцны буудлын тоонд Лос-Анжелес хотын олон улсын нисэх буудал болон Лондон хотын Хитроу буудал багтжээ.
Лос-Анжелес хотын нисэх онгоцны буудлын гол дутагдал нь тэрээр дэндүү бага хэмжээтэй, давчуу аж. Хитроу нисэх онгоцны буудлын хувьд тус буудалд дэндүү урт дараалал үүсч, автомашины зогсоол нь хүрэлцдэггүй гэсэн гомдол ихээр иржээ. Мөн тааруу үйлчилгээтэй нисэх онгоцны буудлын тоонд Гондурасын Тонконтин, Филиппины Ниноя Акиногийн нэрэмжит нисэх буудлууд оров. Эхний аравт мөн Балба, Кени, Бразил, Австрали орнуудын тус бүр нэг нисэх онгоцны буудал, Нью-Йоркийн Жон Кеннедигийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал багтжээ. 2011 оны гуравдугаар сард мөн дэлхийн шилдэг үйлчилгээтэй нисэх онгоцны буудлуудын чансааг гаргасан билээ.
Эхний байрт Сингапаурын Чанги олон улсын нисэх онгоцны буудал орж, Хитроу буудал 99 дүгээр байрт, Шарль де Голлийн нэрэмжит нисэх онгоцны буудал 137 дугаарт тус тус бичигджээ. Сонирхолтой нь, хамгийн тэнэг, утгагүй нэртэй онгоцны буудлаар Монгол улсын нэгэн нисэх онгоцны буудал нэрлэгдсэн аж. Тэр нь Хөвсгөл аймгийн төв Мөрөнгийн буудал гэнэ. Англиар Мoron гэдэг нь усан тэнэг гэсэн үг аж.
URL: