Монголбанк мөнгөний бодлогоо зөөллөлөө

73425491aad871c428ac40d988ab77e1_x3Монголбанкны бодлогын хүү Монгол Улсын эдийн засгийн орчныг удирдах санхүүгийн чадавхийг агшаах, тэлэх хоёр гол зорилтын хөдөлгүүр болдог нь тодорхой. Тэгвэл өчигдөр Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг 12 хувь болгон буурууллаа. Үүнийгээ тэд дээр хэлсэнчлэн “Бодлогын хүү өөрөө буурна гэдэг зах зээлд маш тодорхой мессежийг өгч байгаа. Эрсдэлгүй дотоодын хүү гэж байдаг. Засгийн газрын үнэт цаасны хүү тодорхой хэмжээгээр буурна. Үүнийг дагаад хадгаламжийн хүү буурна, хадгаламжийн хүү буурахаар зээлийн хүү дагаад буурах боломж байна гэсэн үг” хэмээн тайлбарласан. Нэг ёсны зах зээлд гарах эерэг өөрчлөлтийн төсөөллөөс тэд өнгөрсөн оны наймдугаар сард мөнгөний бодлогын хүүг 15 хувьд хүргэсэн шийдвэрээ эргэн харах боломжтой хэмээн үзэж, шат дараалалтай бууруулж байгаа нь энэ юм.

2016.8 cap: Тэгвэл энэ үед Монгол Ардын нам төрийн эрх барьсан даруйдаа юуны учир бодлогъш хүүг 4.5 хувиар өсгөж, 15 хувьд хүргэсэн шалтгааныг тайлбарлая. Эдийн засгийн уналт, өсөлтийн хооронд өрнөсөн 10 сарын хугацаанд ямар үр дүн гарав гэдгийг тайлбарлах үүднээс шүү дээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах яриа хэлэлцээг дөнгөж эхлүүлээд байсан юм. Иймд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нийгмийн халамжуудыг тодорхой хүрээнд танах, төрийн өндөр албан тушаалтны цалинг 30-60 хувиар бууруулах шийдюр гаргаж байсан. Ингэхдээ төрийн албан хаагчдын цалинг хоёр жилийн хугацаанд буюу 2018 оны сүүлчээр хүртэл нэмэх боломжгүй гэдгийг ил тод зарласан. Үүн дээр, Монголбанкны зүгээс мөнгөний бодлогоо огцом байдлаар буюу 4.5 хувиар өсгөж, 15 хувь болгох хүнд шийдвэр гаргасан. Эдийн засгийн хямрал дээр мөнгөний бодлогыг ийн огцом нэмнэ гэдэг нь зах зээлд урсаж буй сул мөнгөний эргэлтийг хумиж, бизнесийн санхүүжилтийг өндөр өртөгтэй болгож хувиргасан юм. Тиймээс ч бизнес эрхлэгчдийн зүгээс чамгүй эсэргүүцэлтэй тулгарсан.

Харин Монголбанкны зүгээс үүнийгээ “Мтенд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын гол үндэс гэдгийг тайлбарлан, тодорхой цаг хугацаанд мөнгөний хатуу бодлого барих шаардлага үүссэн гэж байв. Нэг ёсны эдийн засагт ногоон гэрэл асаахын тулд богино хугацаанд улаан гэрэл асаах товчлуур дарсан гэсэн үг.

2016.12 cap: Улаан товчлуур дарах хугацааг тэд дөрвөн сараар хэмжсэн бөгөөд мөн оны арванхоёрдугаар сард мөнгөний бодлогын хүүг нэгж хувиар бууруулсан байгаа. Өөрөөр хэлбэл, 14 хувь болгосон гэсэн үг. Ингэхдээ “Өнгөрсөн наймдугаар сард мөнгөний бодлогын хүүг нэмэх шийдвэрийн үр дүнд валютын ханшийн тотгворгүй байдал гүнзгийрэхээс сэргийлж, гадаад валютын нөөцийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад эерэг өөрчлөлт гарсан” гэдэг тайлбарыг хийсэн. Энэ шийдвэрийн бас нэгэн гол хүчин зүйл нь 2017 оны Улсын төсвийн тухай хуульд төсвийн сахилга батыг сайжруулж, дунд болон урт хугацааны өрийн тогтвортой байдлыг хангахад дэвшил гарах найдвар харагдсан гэж байв. Өөрөөр хэлбэл, уг төсөөлөлд тулгуурлан үндэслэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бодит секгорын идэвхжилд дэмжлэг үзүүлэх боломжтой гэж үзсэн юм.

2017-3 cap: Энэ үед Олон улсын валютын сангийн эерэг хандлагаас үүдэн Төв банкийг мөнгөний бодлогын хүүгээ бууруулна гэдэг хүлээлт бизнес эрхлэгчдийн дунд үүссэн байсан. Харин тухайн үед Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж “Улсын хэмжээнд инфляци цаашид алгуур өсөх төлөвтэй байгаа ч зорилтот төвшнөөс давж гарахгүй байна. Мөн Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын бондоор сольж, шинээр “Хуралдай” бонд гаргасан. БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгасан үр дүнд богино хугацааны гадаад төлбөрийн дарамт буурсан. Хэдийгээр ингэж эдийн засаг, санхүүгийн зах зээлд эерэг өөрчлөлт гарсан ч төсвийн болон гадаад секторын тодорхой бус байдал хэвээр байгаа тул мөнгөний бодлогын хүүг хэвээр үлдээхээр шийдлээ” хэмээн тайлбарласан юм. Товчхондоо, энэ сараас хойш буюу өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд мөнгөний бодлогын хүү 14 хувь байсан гэсэн үг.

2017.6 cap: Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагийн өчигдрийн мэдээллээс “Эдийн засаг тогтворжиж, тодорхой бус байдал буурахаар бодлогын хүүг буцаагаад бууруулна гэдэг амлалт өгсөн. Тухайд үед төсвийн талаас дарамт өндөртэй байгаа, тодорхой бус зүйлүүд их байна” гэж хэлснийг онцлоё. Тэгвэл найман сарын хугацаанд огцом бууруулахгүй ерөнхийд нь нэг төвшинд барьж байсан мөнгөний бодлогын хүү өчигдөр юуны учир буух болсныг тайлбарлая. Энэ нь Төв банкны Мөнгөний бодлогын  газрын захирлын тайлбарласнаар тун тодорхой гурван шалтгаантай гэнэ. Нэгд, төсвийн бодлого мөнгөний бодлогоо зөөллөх боломж олгосон. Хоёрт, гадаад эдийн засагт эерэг өөрчлөлт гарсан. Зэсийн үнэ 300-500 ам.доллараар өссөн. Хятадын эдийн засгийн өсөлт сэргэсэн. Оросын эдийн засаг өсөлттэй гарсан. Евро бүсийн эдийн засгийн өсөлт тогтворжсон гэх мэт олон хүчин зүйлээр гадаад эдийн засгийн нөхцөл байдлыг тайлбарласан. Гуравдугаарт, хамгийн чухал нь буюу дотоодын зах зээлд эерэг хүлээлт үүсэж, үндэсний болон гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн.

Мэдээж, үүнд Олон улсын улсын валютын сангаас манай улсад хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-ийн хүрээнд орж ирэх 5.5 орчим тэрбум ам.долларын санхүүгийн бодит дэмжлэгийн үр өгөөжийг нэмэх гэсэн зорилго ч давхар бодогдсон нь тодорхой. Ямартай ч, бизнес эрхлэгчдэд хүнийрхэж, ард иргэдэд хатуурхаж байсан Төв банкны мөнгөний бодлогын хүү энэ удаад огцом буюу хоёр хувиар буулаа. Иймд зуны урин дулаан улиралтай зэрэгцэн бүтээн байгуулалтьш ажилд ханцуй шамлаж буй бизнес эрхлэгчдийн авах зээлийн хүү ч тодорхой хувиар буурах нь гарцаагүй. Тэр хэрээр ажлын байр нэмэгдэж, эдийн засагт гарсан эерэг дохио улам бүр лавшрах нь тодорхой гэж найдая. Удаан хүлээсний эцэст, сайн үр дүн ирнэ гэдгээр бодвол шүү дээ.

Г.ОТГОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих