Гуйлга гуйж баяждаг бол бид тэрбумтан болох байж

6.1 сая ам.доллар АНУ-ын хувьд их мөнгө үү? 14 их наяд ам.долларын эдийн засагтай тус орны өрийн хэмжээ үүнээсээ давж, өндөр орлоготой иргэдээсээ авах татварын хэмжээг өсгөх талаар хэлэлцэн, тартагтаа тулж байгаагийн хувьд илүү зардал, ялангуяа Монгол мэтийн улсад дээрх хэмжээний буцалтгүй тусламж олгоно гэдэг шоу төдий л үзэгдэл аж. Гэтэл манай Сангийн сайд алгаа тосоод авлаа. Баярлаж байна ч гэж жигтэйхэн. Яах вэ, ирэх оны төсвийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө ганц улсаас, зүгээр ороод ирэхэд алга ташихгүй гээд ч яах билээ. Харин энэ “өглөг”-ийг хэн, ямар шалтгаанаар өгч байна вэ гэдгийг тандах хэрэгтэй.

Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг бүхий АНУ өрийн хямралд живж байгаад бүгд л нүд, чихээ тавьж байна. Гэтэл дотоодын эдийн засгийн аюулгүй байдлаа ч үл тоон Монголд буцалтгүй тусламж илгээж байгаа нь АНУ-ын хувьд аргагүй алхам байсан гэж үү. Монгол Хойд Солонгос шиг хүнсний хямралд өртөөгүй, Гаити шиг байгалийн гамшиг нэрвээгүй, Грекийн адил өрийн хямралд өртөж, эдийн засаг нь сүйрчихээгүй байна. Улс төрийн тогтворгүй байдал үүссэн Ливи байсан бол бас яахав гэхсэн. Харин ч Монгол уул уурхайн баялгийн үүцээ нээж, их мөнгөний сурагт бялуурч суугаа биш билүү. Олон улсын валютын сан, Дэлхийн банк манай улсыг энэ онд бага орлоготойгоос дундаж орлоготой орны статуст шилжсэнийг бахдалтайгаар дуулгасан байдаг.

ГУЙЛГАЧИН БАЯЖСАН ГЭЖ ДУУЛААГҮЙ ЭЭ

“Энэхүү буцалтгүй тусламжийг хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг сайжруулах, авлигатай тэмцэх, ирэх сонгуульд иргэдийн идэвхи, оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд сургуулийн ариун цэврийн системийг шинэчлэх зэрэг ажилд зарцуулна” хэмээн Сангийн яамнаас мэдэгдсэн. Тусгаар улсын хувьд энэ мэт асуудлаа өөрсдөө шийдчихэж чадахгүй, заавал буцалтгүй тусламж горьдох шаардлагагүй л баймаар. Монгол Улсын ирэх оны төсөв түүхэндээ анх удаа 6.4 их наяд ам.долларт хүрсэн мөртлөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд сургуулийн ариун цэврийн өрөөг тохижуулж дийлэхгүй байхдаа ч яахав. Төр иргэдийнхээ өмнөөс ийн гуйлга гуйж, буцалтгүй тусламж горьдож явдаг нь дэлхий дахинд Монголын нэр хүндийг унагаахаас хэтрэхгүй л үзэгдэл. Буцалтгүй тусламжийн хэмжээ жил ирэх бүр өсөөд л байвал Монгол Улс хэзээ ч хөгжихгүй. Гуйлгачин хэзээ ч баяждаггүй. Учир нь идэх хоол, өмсөх хувцасыг нь өөр хэн нэгэн бэлдээд өгчихдөг учраас түүнд өөрөө хөдөлмөрлөх эрмэлзэл төрөхг үй нь лавтай. Нэгэнт хөдөлм өрлөх эрмэлзэлгүй учраас тэр гуйлгачин хэвээрээ л дуусна. Монгол Улсад өдгөө яг ийм нөхцөл байдал тулаад байгаа нь нууц биш.

ДНБ-ИЙ 165 ХУВЬТАЙ ТЭНЦЭХ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ

1991 оны үед манай улсад орж ирж буй буцалтгүй тусламжийн хэмжээ манай ДНБ-ий 165 хувьтай тэнцүү байсан гэдэг. Үнэхээр ч дээрх буцалтгүй тусламжийн ачаар шилжилтийн үеийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулсан нь үнэн. Харин эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрсэн энэ үед ч бид гаднаас гуйлга гуйж, буцалт гүй тусламж горьдсоор суух ёстой гэж үү. Сүүлийн 20 жил манай улс нийт 2.1 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж хүлээн авчээ. Эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, байгаль орчны чиглэлд буцалтгүй тусламжийн дийлэнх хувийг зар цуулсан хэмээн Сангийн яамны санхүү эдийн засгийн мэдээлэлд дурдсан байна. Үнэхээр ийм хэмжээний хөрөнгө зарцуулсан гэхэд дээр дурдсан салбарууд Монголд хөгжиж чадсан гэж үү. Эрүүл мэнд, зам тээврийн салбарын хөгжил хэрхэн хоцрогдож буйг захын хүн хэлнэ. Эрчим хүчнийхээ дийлэнх хувийг импортолсон хэвээр л.

БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ НЭРЭЭР БАРЬЦААЛАГДДАГ ЮМ БИШ БИЗ

Тэгэхээр буцалтгүй тусламжаар авсан мөнгө хэдэн хүний халаасыг дүүргэж, хариуд нь Монгол Улсад гуйлгачин гэдэг “цол” олгоод л дуу сах бололтой. Улсын хөгжлийн хамгийн амин цэг нь боловсрол, эрүүл мэнд, зам тээвэр, дэд бүтцийн салбар бай даг. Эдгээр салбарыг ту хайн орны Засгийн газар бод ло гоор хөгж үүлэх ёстой бай тал аль нэг улсын эрх ашиг, мөн гөн тусламж оролцуулах нь хэнд хэрэгтэй юм бэ. Жишээ нь АНУ, Европын холбоо манайд 10 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлээд, хээв нэг гар барьчихаад явдаг гэж бо дох гүй байна. Тийм боломж ч байх гүй. Хариуг нь бид хэзээ нэ гэн цагт барьж таарна. Харин тэр хариу нь стратегийн ордод эзэм ших хувийг нэмэгдүүлэх зэрэг том нүүдэл байдаг юм биш биз. Жишээ нь манай улс өнгөрсөн жил 104.5 сая ам.долларын буцалтгүй тусламж авчээ. Хамгийн өглөгч загнасан нь Япон, АНУ, БНСУ. Япон бүр 46.2 сая ам.долларын буцалтгүй тусламж өгсөн байх юм. Гэтэл Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчаар сонгогдох хамгийн магадлалтай гурав нь дээрх улсууд. Япон бүр ч дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа. Хардах сэтгэл өөрийн эрхгүй төрүүлж байгаа биз. АНУ Иракт яг ингэж хандсан. Газрын тосны нөөцийг нь өөрийн болгохын тулд дайн дэгдээж, хариуд нь буцалтгүй тусламжаар бөмбөгдсөн. Дараа нь хүслээ биелүүлсэн.

ТУСЛАМЖ БА ЗЭЭЛ

Гуйлгачин олсон мөнгөө хэрхэн үрэх, цаашид хэрхэх талаар төдийлэн санаа зовохг үй. Үнэгүй бэлэгний хариуд баяр лалаа гээд инээхэд л бол оо. Харин зээл бол өөр. Үүнийг заавал буцааж өгөх ёстой учраас зээлдэгч бүхий л нөөц бололцоогоо ашиглан ажиллана. Хөдөлмөрийн бүтээмж нь ч тэр хэрээр нэмэгдэнэ. Дэлхийн хүчирхэг эдийн засаг бүхий АНУ, Японы эдийн засаг өр, зээл дээр л тогтож байна. ДНБ-ий хэмжээнээс ч давсан зээл авсан мөртлөө эдийн засаг нь улам л цэцэглэн хөгжиж байх юм. Үүнд л зээл ба тусламжийн ялгаа харагдаж байна. Харин манай Засгийн газар зээлэхийн оронд зүгээр мөнгө авахыг л илүүд үзэж, хариуд нь үүнээс ч үнэ цэнэ бүхий эх орныхоо нэр төрийг уландаа гишгэж буй нь хөөрхийлэлтэй. Буцалтгүй тусламжийн дээрх их тоог зөв хөн мөнгөн хэлбэрээр авч буй биш ээ. Комиссын хув цас бараа, цагаан будаа элсэн чи хэр ч дунд нь орж л байгаа.

Японы ядуу иргэд цагаан будаагаа ширхэгээр тоолж байхад Засгийн газар нь тэд ний хоолноос хумслаж, Монгол руу илгээнэ гэдэг шудрага явдал мөн үү. Мэдээж хэн ч ийм тэнэг алхам сэдэхг үй. Ядаж Монгол Улс бүх нийтээрээ өлсөж, зовж, байгалийн гамшигт нэрвэгдсэн бол сайн санааны тусламж гэж харахсан. Нэгэнт ийм хэцүүтэй тулгараагүй байхад тэд хугацаа нь дууссан, ча наргүй бүхнээ л тусламж нэрийд лээр тулгаж байдаг. Энэ лав хөгжлийн зөв гаргалгаа биш дэг ээ. Өөдрөг байх, өөрсдөө баялаг бүтээх нь гуйлга гуйхаас ха маагүй дээр. Гуйлгачин мөн хэвээрээ л үлдэнэ. Харин өө- рөө баялаг бүтээх оролдлого өнөөдөр бүтэлгүйдэвч, маргааш үр шимийг амсах боломжтой. Нэгэнт л нүүрс, зэс, алтны нөөцөөр дэлхийд тэргүүлж, эдийн засаг маань үсрэнгүй хөгжиж байгаа энэ үед гаднын буцалтгүй тусламжаас татгалзая. Өөрсдөө баялаг бүтээе. Энэ ядаж л нэрэнд цэвэр бөгөөд алсад хүлээж буй хөгжлийн эх үндэс нь болох юм даа.

165 хувь

1990-ээд оны үед Монгол Улсад орж буй буцалтгүй тусламжийн хэмжээ ДНБ-ий 165 хувьтай тэнцэж байв.

146.4 сая ам.доллар

2009 оны эдийн засгийн хямралын үед 146.4 сая ам.долларын буцалтгүй тусламж авсан нь манай улсын хамгийн өндөр үзүүлэлт байв.

Япон

Япон улс манай улсын томоохон хандивлагч бөгөөд араас нь АНУ, ХБНГУ жагсана.

Ж.Тэгшээ


URL:

Сэтгэгдэл бичих