А.Сүхбат гишүүн ээ ажлаа хийгээч ээ !!!
Норовын Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад цахим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ерөнхий сайдын “Хаан жимс” амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” гарчигтай мэдээ цацагдсан. Энэ даруй өндөр эрх мэдэлтэй байсан Н.Алтанхуяг тус цахим мэдээллийн хэрэгслийг хаачихсан санагдана. Энэ асуудал ингэсгээд чимээ намдаасан ч нийслэлийнхний ундны усыг бохирдуулж байгаа “Хаан жимс” үйл ажиллагаа явуулсаар байна.
Энэ мэтчилэн Туул голын ай сав газар, эрэг дагуу эрх мэдэлтнүүдийн эзэмшил газар олон бий. Улаанбаатар хотын иргэд ундны усны хомсдол, бохирдлын гамшигт тулчихаад байна. Энэ бүгдийг дурдана гэвэл багаггүй цаг хугацаа орно. Харин нийслэлийн ундны эх үүсвэрийг хамгаалах, Туул голоо цэвэр байлгах тал дээр хаа хаанаа анхаарч байгаа ч тодорхой үр дүнд хүрч байсан түүх үгүй. Тиймээс Туул голыг хамгаалах сайн хуулийг УИХ-аар батлах зайлшгүй шаардлага бий боллоо.
Ямартай ч Туул голыг аврах ажиллагааг УИХ-ын гишүүн А.Сүхбат удирдаж байгаа мэдээлэл бий. Энэ ажлын хэсэг байгуулагдаад чамгүй хугацаа өнгөрсөн ч энэ тухай хуулийн хэлэлцүүлэг лав болсонгүй, гол усыг бохирдуулж байгаа барилга байгууламж, эрх мэдэлтнүүдийн эзэмшил газрыг татан буулгаж байгаа нь харагдахгүй байна. Тэгэхээр бид А.Сүхбат гишүүнд хандаж, “…ажлаа хийгээч ээ…” хэмээн сануулсан хэрэг. Магадгүй, улстөрчдийн оролцоотой эзэмшил газар ч ажлын хэсэгт саад болж байхыг үгүйсгэхгүй, тэгвэл хэвлэл мэдээллийнхэн хамтран тэмцэнэ шүү гэдгийг дуулгах нь зүйн хэрэг байх.
А.Сүхбат гишүүний ахалсан ажлын хэсэгт эх орон, элгэн түмнээ гэсэн сэтгэлтэй гишүүд харагдана лээ. Тэгэхээр бохирдлынхоо дээд цэгт тулсан Туул гол маань аврагдаж, нийслэлчүүд ундныхаа усыг цэвэр байлгах өдөр ирнэ гэж найдаж байна.Нийслэлийн ундны усны гол цөмийг бүрдүүлдэг Туул гол бохирдож байгаа нь манай хүн амын 50 хувьд нь заналхийлсэн асуудал юм шүү.
С.Баяр
Шуурхай.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
АЛЦАГААЛ ЯВЖ БАЙГАА ТЭР НЬ ХИЙДЭГ АЖИЛ НЬ ХҮҮХДҮҮД НЬ ХООРОНДОО СУУХАВ ДЭЭ ИХ ХУРАЛЫН БАНЗАЛ ГИШҮҮН