НЭР ДЭВШИГЧДИЙН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ
Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж, өөрийн цахим хуудсанд байршуулжээ. Нэр дэвшигчид болон тэдний гэр бүлийн нийт орлого, эзэмшдэг компанийн жагсаалтыг хүргэе.
Нэр дэвшигчдийн жилийн орлого: /төгрөгөөр/
- МАН-аас нэр дэвшигч М.Энхболд: 9.1 сая
- АН-аас нэр дэвшигч Х.Баттулга: 130.1 сая
- МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар: 22,8 сая
Гэр бүлийн нийт орлого /төгрөгөөр/:
- МАН-аас нэр дэвшигч М.Энхболд: 117,9 сая
- АН-аас нэр Х.Баттулга: 31.2 сая
- МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар: 105,2сая
ЭЗЭМШДЭГ КОМПАНИ:
МАН-аас нэр дэвшигч М.ЭНХБОЛД:
Говь ХК, Зоос гоёл ХК, Авто импекс ХК, Зоос банк ХК, Женко тур бюро ХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Технологийн дээд сургууль
АН-аас нэр дэвшигч Х.БАТТУЛГА:
Мах- Импекс ХК, Женко тур бюро ХК, Талх чихэр ХК, Баянгол зочид буудал ХК, Женко тур бюро ХК, Женко тур бюро ХК, Баялгийн хувь ХК, ХИД ХК, Вебсофт ХХК, Ай номадик ХХК, Өүпэнспейнс ХХК, Баян-Игрийт ХХК, Их Монгол Чага Интернэшнл ХХК, Наранбаянбүрд Хоршоо, Эрдэнэс Таван толгой ХК, Түмэнхишигтэн ХХК, Монголын Ардчилсан Холбоо, Монголын Жүдо бөхийн Холбоо, Монголын Жүдо бөхийн ордон сан, Их Майдар сан, Ардчилал сонин, Ардчилал сан, Монголын Жүдо бөхийн Академи, Монголын малчдын холбоо, ОУ-ын Жудо бөхийн холбооны бодлого зохицуулах зөвлөл, Монголын Бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбоо
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар:
Баршим ХХК
Нэр дэвшигчдийн нийт орлого | Гэр бүлийн гишүүдийн нийт орлого | Орон сууцны тоо | Тээврийн хэрэгсэл | Мал аж ахуй | Үнэт эдлэл | Хадгаламж | |
М.Энхболд | 91 сая төгрөг | 118 сая төгрөг | 2 | 1 /Toyota Land Criuser/ | Хурдан удмын адуу 60, адуу 300 /900 сая төгрөг/ | Эмээл 2ш, хөөрөг 9ш /290 сая төгрөг/ | 483 сая төгрөг |
Х.Баттулга | 130 сая төгрөг | 31 сая төгрөг | 1 | 1 /Lexus 570/ | адуу 1 /12 сая төгрөг/ | хөөрөг /35 сая төгрөг/ | 4 сая төгрөг |
С.Ганбаатар | 22 сая төгрөг | 105 сая төгрөг | 1 | 1 /Toyota Pruise/ | хонь 60, адуу 2, үхэр 47 /35 сая төгрөг/ | хөөрөг, мөнгөн хазаар, хэт хутга /17 сая төгрөг/ | 36 сая төгрөг |
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг нь АТГ-ын цахим мэдээллийн сүлжээнд байршигдана. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл өгөх журмыг АТГ батлах хуулийн зохицуулалттай.
Дээрх хуулийг баримтлан тус газрын даргын тушаалаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ыг баталсан.
Иймд дээрх хууль журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газрын www.iaac.mn цахим хуудсанд байршуулаад байна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: АТГ
URL: